Дэлхийн хамгийн хачирхалтай шоронгууд
- schedule 2014 оны 12 сарын 12
- chat_bubble 0
Дэлхийд хамгийн тохь тухтай шорон бол Норвегийн Халден шоронг гэж зүй ёсоор үздэг. Түүнийг тун саяхан 2010 онд барьж байгуулсан бөгөөд засан хүмүүжүүлэх газар гэхээсээ илүү сувилал юмуу, зочид буудалд илүү дөхөж очсон хамгийн сүүлийн үеийн шинэ технолгиор барьж байгуулжээ. Жишээ нь, харуул хамгаалалтгүй, цонхнууд нь торлогдоогүй, шууд нарсан ой руу харсан гарцтай гэнэ. Камер болгондоо хүний сайн сайханд зориулсан бие засах газар, шүршүүрийн таславчтай, зурагт, хөргөгчтэй.
Түүнээс гадна хоригдлууд дасгал сургуулилалт хийх болон спортоор хичээллэх заал танхимуудтай, компьютерийн клуб, хэний ч бодоогүй дуу бичлэгийн студтэй гээд энэ шоронд цөм бүрэн. Үүний зэрэгцээгээр хоригдол бүхэн өдөр бүр хувийн зардалдаа 6 евро авдаг гэж байгаа. Тэгэхдээ, хамгийн сонирхолтой нь хамгийн хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүс энд ял шийтгэлээ эдэлдэг байна.
Гэвч бүх шоронгууд амралтын газартай төсөөтэй байдаггүй. Жишээ нь, Санкт-Петербург дэх Крестийн мөрдөн байцаалтын тусгаарлах өрөө дэлхийд хамгийн давчуухан нь.
Төслөөрөө бол тэнд 3000-аас илүүгүй хүн байх ёстой. Үнэн хэрэг дээрээр шоронд хоригдогсодын тоо 10 000 хүрэх нь энүүхэнд. Энэ тохиолдолд хоригдол бүрт дөнгөж 4 м талбай бүхий чөлөөтэй орон зай ноогдоно.
Дэлхийн хамгийн жижигхэн шорон бол Гернси / Ла-Маншийн хоолойд байдаг Нормандын арлуудын бүрэлдэхүүнд багтдаг арал. Хүн ам нь — 65 345 (2012). Нийслэл нь — Сент-Питер-Порт. Орч/ арал дээр байдаг шорон бөгөөд түүнийг бүр 1856 онд байгуулжээ. Энэ шорон ердөө 2 хүний багтаамжтай бөгөөд түүнийг гол төлөв эрүүлжүүлэхэд ашигладаг байна.
Одоо хамгийн хачин жигтэй шоронгуудын талаар ярилцъя. Америкийн Жорж муж улсын эрэгтэйчүүдийн шоронгийн хана нь хоригдлуудынх нь хувцасных шиг ягаан өнгөтэй байдаг байна. Шоронгийн даргын үзэж байгаагаар ийм өнгө нь хоригдлуудыг тайвшруулж, харгис хэрцгий авирлах түвшинг нь бууруулдаг байна. Байж боломгүй мэт боловч энэ ер бусын аргыг хэрэглэсний хэрэг гарч шорон доторхи зөрчил маргаантай тохиолдлын тоо түүнийг нэвтрүүлснээс хойш эрс буурсан гэдэг.
Харин Болив дахь Сан-Педро шорон нь хамгийн сонин дэг журамтайгаараа хачирхал төрүүлдэг. Энэ шоронгийн хоригдлууд их бага гэлтгүй бүгдээрээ өөр өөрийнхөө камерийн түрээсийг төлөхийн тулд ажиллах ёстой байдаг бөгөөд тэд тэндээ өөрийнхөө гэр бүлийг цөмийг нь байлгах, байн байн зочид хүлээж авч ч болдог гэнэ.
Дашрамд тэмдэглэхэд энэ байдлыг нь ашиглаж хоригдлуудтай танилцах, эндэхийн амьдралын хэв маягийг асууж танилцахаар жуулчид олноороо жил бүр энэ шоронг зорин ирцгээдэг байна. Бразилд өөрийгөө цахилгаанаар хангадаг шорон байдаг байна.
Орон нутгийн удирдлага цахилгаан гаргадаг жанаамтай машинд холбогдсон дугуйт дасгалын төхөөрөмжийг л тэнд зөвхөн суурилуулж өгнө. Энэ дасгалын машин дээр 16 цаг ажилласан хоригдлын ял эдлэх хугацаанаас нэг өдрийг нь хасч өгдөг байна.
Хятадын зарим шоронд харгалзагч нь хоригдлуудыг компьютерийн тоглоомоор байнга тоглохыг тулган шаарддаг байна. Ийм маягаар тэд хүний наймаагаар мөнгө олж, тоглоомоор валют болон янз бүрийн эд юмс олж авдаг аж.
Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...