Стандартчиллын үндэсний зөвлөл найман чиглэлээр, 31 стандарт батлахаар хэлэлцэж байна
- schedule 2014 оны 11 сарын 27
- chat_bubble 0
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж нийт 8 асуудлаар 31 стандартыг үндэсний стандарт болгохоор хэлэлцэж байна.
Үүнээс 13 стандартыг шинээр, 13-ыг нь үндэсний стандарт болгох (1:1 орчуулгын), гурван стандартыг дахин хянах, нэг стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн хурлаар,
• Мэдээлэл, харилцаа холбооны асуудлаар 4 стандарт (Мэдээллийн технологи, Нээлттэй системийн харилцан холболт, таниулах үйлчилгээнйи тодорхойлолт; Аюулгүй байдлын арга, удирдлагын тогтолцоонд аудит хийх, баталгаажуулах байгуулагт тавих шаардлага; Тоон дүрсийн өргөн нэвтрүүлэг, Тоон телевизийн DVB-T2 тюнертэй хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн үзүүлэлт, хэмжилт ба шалгалтын аргачлал; IP TV хэрэглэгчийн төхөөрөмж)
• Эрүүл мэнд эмнэлэгийн тусламжийн асуудлаар 7 стандарт (Тархины аалзавч бүрхүүлийн доорх цус харвалтын оношилгоо, мэс засал эмчилгээ; Нурууны сувгийн нарийсалт эмгэгийн оношилгоо, мэс засал эмчилгээ; Нурууны бэхэлгээ алдагдалт эмгэгийн оношилгоо, мэс засал эмчилгээ; Нугасны хатуу бүрхүүлийн гаднах бугалааны оношилгоо, мэс засал эмчилгээ; Нуруу нугасны гэмтлийн оношилгоо, мэс засал эмчилгээ; Багана нуруу, аарцаг ясны хавдрын оношилгоо, мэс засал эмчилгээ; Нугас нугасны бүрхүүл хальс, нугасны адуун сүүл хэсэг, нугасны язгуурын хавдрын оношилгоо, мэс засал эмчилгээ)
• Хөдөө аж ахуйн асуудлаар 2 стандарт ( Нутгийн монгол тэмээ; Мал аж ахуйн. Монголын нарийн нарийвтар ноост хонь)
• Механик үйлдвэрлэлийн техник хэрэгслийн асуудлаар 11 стандарт ( Кран график тэмдэглэгээ; Кран удирдлага, байршил ба үзүүлэлт болон өөрөө явагч кранд тавих шаардлага; Ачаа өргөх төхөөрөмж; Сумт кран; Гүүрэн болон вандан кран; Кран болон холбогдох тоноглол, шалгалтын үеийн үзүүлэлтүүдийг хэмжих шаардлага; Давших буцах хөдөлгөөнт дотоод шатлалтын хөдөлгүүр- Хөдөлгүүрийн чадлыг хэмжих арга ба тодорхойлолт – ISO 8178 стандартад заасан ажилласан хийн хорт бодисын агууламжийн хэмжих туршилтын нэмэлт шаардлага)
• Соёл урлагийн асуудлаар нэг стандарт ( Мэргэжлийн урлагийн байгуллагын орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага)
• Мах, шувуу, загас, өндөг, тэдгээрийн бүтээгдэхүүний асуудлаар гурван стандарт ( Мах, махан бүтээгдэхүүний чийглэг тодорхойлох арга; тахианы хэсэглэж ангилсан мах; нөөшилсөн махан бүтээгдэхүүн) гэх мэт.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...