Ц.Даваасүрэн: Бие даагчид Засгийн газарт орохгүй. Сөрөг хүчин болно
- schedule 2014 оны 11 сарын 25
- chat_bubble 0
УИХ дахь бие даагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ УИХ -ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Бүх намууд нэгдэж МАНАН үүсгэсэн тохиололд хяналтын чиг үүрэг нь алдагдчихна.
Тийм учраас тэр хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж сөрөг хүчин байя гэсэн юм. Бид МАНАН -ийн эсрэг хяналтаа хийнэ гэсэн байр суурь хэвээрээ байгаа" гэж мэдэгдлээ.
Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэгт ажлаа хүлээж авсан даруйдаа бүх нам, эвслийн бүлгүүдэд хамтарч ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн. Хэрэв намууд хоорондоо эвсэж ажиллах юм бол хяналтыг чиг үүргийг нь бие даагчид хариуцаж ажиллах бололтой.
Мөн тэд шинээр байгуулагдах засгийн газрыг аль болох цомхон бүтэцтэй байлгах саналтай байгаа ажээ. Гэхдээ зөвхөн Эдийн засгийн хөгжлийн яамыг дахин сэргээх нь зүйтэй гэж хэллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...