Хакухо 32 дахиа түрүүлснээр домогт их аварга Тайхотой зэрэгцлээ
- schedule 2014 оны 11 сарын 25
- chat_bubble 0
Японы мэргэжлийн сумогийн 11-р сарын Кюшюү башё амжилттай өндөрлөлөө. Сумогийн зургаан зиндааний дээд хоёр зиндаанд монголчууд ноёллоо.
Макүүчи буюу дээд зиндаанд монголын 10, жүрёо зиндаанд 7, макүшитад 7, сандамэд 1, жониданд 1, нийт 26 сумоч барилдлаа.
Их аварга Хакухо – Даваажаргал 14-1 даваа унаатайгаар 32 дахиа түрүүлж эзэн хааны цомыг гардснаар домогт их аварга Тайхогийн амжилттай зэрэгцлээ. Түүнд бүх цаг үеийн сумогийн дээд манлай болоход ганцхан түрүү үлдлээ.
Аварга Какурюү - Ананд тэмцээнийг тэргүүлэн барилдаж байсан боловч сүүлийн өдөр Хакуход унаснаар түрүүлэх боломжоо алдлаа. Тэр тэмцээнээ 3 унаатайгаар /Хакухо, Харумафүжи, Кисенэсато/ өндөрлүүллээ.
Шинэ сэкивакиэ Ичиножо - Ичинноров 8-7 даваатай тэмцээн дуусган цолоо хамгаалж чадлаа.
Жүрсо зиндааны 1 дээрээс барилдсан Токитэнку - Хүчитбаатар 12-3 даваатайгаар түрүүллээ. Тэрбээр 10 жилийн өмнө түрүүлж байсан.
Ингээд сумочдийнхоо амжилтыг харуулья.
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
14-1 Y | Hakuho | Y | Kakuryu | 12-3 J |
11-4 | Harumafuji | Y | ||
S | Ichinojo | 8-7 | ||
M3 | Terunofuji | 8-7 | ||
M10 | Tamawashi | 8-7 | ||
M11 | Kyokutenho | 10-5 K | ||
3-12 | Takanoiwa | M13 | Arawashi | 8-7 |
M15 | Kyokushuho | 9-6 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
12-3 Y | Tokitenku | J1 | Kagamio | 9-6 |
J3 | Seiro | 4-11 | ||
7-8 | Shotenro | J4 | ||
J7 | Asasekiryu | 9-6 | ||
6-9 | Azumaryu | J10 | ||
J12 | Sakigake | 6-9 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
Ms11 | Chiyoshoma | 3-4 | ||
Ms14 | Gochozan | 4-3 | ||
4-3 | Ryuonami | Ms18 | ||
Ms23 | Daishoho | 4-3 | ||
Ms25 | Sensho | 4-3 | ||
0-2-5 | Aratoshi | Ms53 | ||
Ms60 | Daionami | 3-4 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
3-4 | Takakasuga | Sd24 |
Result | East | Rank | West | Result |
---|---|---|---|---|
4-3 | Sadahikari | Jd9 |
Холбоотой мэдээлэл:
Цолтой Монгол сумочид /цол авсан дарааллаар/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...