"Apple" компанийн тухай сайн ба муу мэдээ
- schedule 2014 оны 10 сарын 21
- chat_bubble 0
Сайн мэдээ: Уол стритийн судалгаагаар iPhone-ийн борлуулалт урьдчилсан тооцооноос хамаагүй сайн буюу 16 хувиар илүү байгаа гэнэ.
Тус компанийн 12-р сарын хагас гэхэд хүлээгдэж байсан орлого 63.5 тэрбум ам.доллараас 66.5 тэрбум ам.доллар болж өсөх төлөв харагдаж байгаа ажээ.
Энэ нь тус компани шинэ iPad, iPhone гаргасан нь өрсөлдөгч Microsoft Corp (MSFT.O), Amazon.com Inc (AMZN.O) компаниудаас давуу байдлыг олгож өгчээ.
Apple компанийн хувьцаа цагийн дотор 1.3 хувиар өссөн байна.
iPhone 6 болон 6 Plus гар утасны захиалга 9-р сараас эхэлсэн бөгөөд энэ нь компанийн борлуулалтыг /12.2 хувиар/ огцом нэмэгдүүлж сүүлийн улиралд гар утаснаас 42.12 тэрбум ам.долларын орлого олохоор байна. Уол стритийн шинжээчид 39.9 тэрбумыг олно гэж тооцоолж байжээ.
Энэхүү амжилт нь 2011 онд Мас компани 5.5 сая Макинтош компьютер борлуулж орлогоо 21 хувиар өсгөж байсны дараа орох үзүүлэлт ажээ.
Муу мэдээ: Гэхдээ таблетийн зах зээлд 2010 оноос ноёлж байсан тус компанийн iPad-ийн борлуулалт гуравдугаар улирлын байдлаар буурсан дүн үзүүлжээ.
Энэ нь дэлхий даяар таблетийн эрэлт хэрэгцээ буурч байгаатай холбоотой гэнэ. Зах зээлийн эрэлт хэрэгцээ буурч байгаа нь шинэ загвараа гаргасан Apple компанийхны санааг зовоож байгаа гэнэ.
Өнгөрсөн улиралд 12.3 сая ширхэг таблет борлуулсан нь өмнөх улирлаас 7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар унасан үзүүлэлт гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...