Интернэтийн тухай төдийлөн мэддэггүй 10 баримтууд
- schedule 2014 оны 9 сарын 27
- chat_bubble 2
Хамгийн анхны сайтыг хаанаас олж болох , “смайлик” нэртэй энэ дүрсүүд хэзээ бий болсон, "спам" /хүлээж авахыг хүсээгүй байхад нь аливаа хүнд мэдээлэл илгээх тэмдэг .Орч/ хаанаас гаралтай зэргийг багтаасан, таны мэддэггүй ч байж болох интернетийн тухай шинэхэн 10 сонирхолтой баримтыг fullpicture.ru цахим сайтад нийтэлжээ.
1. “Смайлик”-ууд бий болоод 30 гаруй жил болжээ.
Энд тэндгүй ашиглагддаг смайлик нь эхэндээ илгээж байгаа мэдээллийн хөгжилтэй, наргиантайг харуулсан тэмдэг байжээ. 1982 онд Интернетэд явуулсан зүйлээ анх удаа смайликтай илгээсэн Америкийн мэдээллийн ажилтан Скотт Фальманыг түүний зохиогч гэж үздэг байна.
2. Хамгийн анхны сайт сүлжээнд байсаар л байна.
Швейцарын CERN-д бүтээгдсэн хамгийн анхны сайтад та ч гэсэн орж болно. Олон жилийн турш нийтэд хүртээлгүй байсан энэ сайтыг өнгөрсөн жил сэргээжээ. Эх сурвалж нь - info.cern.ch/hypertext/WWW/TheProject.html
Хамгийн анхны сайтын хуудас иймэрхүү харагдаж байна.
3. Үүлэн дорх интернет
Эверест рүү авирахдаа та өндөр хурдны (LTE) сүлжээ ашиглаж болно. Түүгээр ч барахгүй дэлхийн хамгийн өндөр уулын чанх оргил дээр ч интернетэд холбогдоно.
4. YouTube дээр бүгдийг үзэх боломжгүй
YouTube дээр минут тутамд барагцаагаар 100 цагийн шинэ дүрс бичлэг тавигддаг. Зөвхөн нэг өдрийн туршид энэ сайт дээр тавигдсан кинонуудыг үзэхийн тулд 16 жил гаруй хугацаа шаардагдах аж.
5. Кофений ачаар Веб-камер гарчээ
Хөгжил дэвшлийн хөдөлгүүр бол залхуурал аж. Веб-камерыг түүхэнд анх удаа 1991 онд Кембриджийн их сургуулийн кофе чанагч дээр суурьлуулжээ. Ингэсний ачаар их сургуулийн ажилтнууд кофегоо чанагдсан эсэхийг харах боломжтой болцгоожээ. 128*128 пикселийн дүрс бичлэгийн төхөөрөмжийг 1993 онд сүлжээнд холбосон байна. Найман жилийн хойно алдарт кофе чанагч нь интернет-дуудлага худалдаагаар зарагдсан ажээ.
6. Дэлхий дээр хэдэн хүн интернетэд ордог вэ?
Зөвхөн энэ онд л гэхэд манай гарагийн хүн амын бараг тал хувь нь буюу 3 тэрбум хүн сүлжээнд холбогдоно. 2.4 тэрбум хүн гар утсаараа интернетийг ашигладаг байна.
7. Интернетийн түлхүүрүүд
Энэ бол байж боломгүй зүйл: Дэлхий дээр “Интернетийн түлхүүрүүд”-гэгч зүйлийг хадгалж байдаг, дээд зэргээр шилэгдэж сонгогдсон 7 хүн байдаг байна. Энэ бол шууд утгаараа бүх л Интернетийн хэт ачааллыг зөвшөөрч байдаг шифртэй цахим картууд юм. Бүх нийтийг хамарсан хакерийн дайралт болох тохиолдолд өөр өөрсдийн түлхүүрийг идэвхижүүлснээр бүх нийтийн сүлжээг салгах үүрэгтэй “Интернетийн хамгаалагчид”-ыг АНУ-ын цэргийн баазад нэн яаралтай аваачихад хүргэх ажээ.
8. Интернет дэх анхны реклам
Телевизийн аугаа том сүлжээ компани болох AT&T фирмийн үйл ажиллагааныхаа хүрээнд зар сурталчилгааны анхны баннераа цахим сүлжээнд 1994 онд гаргаж байжээ.
9. Хурдтай өссөн нэр хүнд
Интернетийг зохион бүтээгээд 4 жил өнгөрөхөд түүнийг ойролцоогоор 50 сая хүн хэрэглэж байжээ. Зэрэгцүүлэн жиших юм бол телефон утас өдий хэрийн хэрэглэгчидтэй болтлоо 75 жил, радио-38 жил, телевизид 13 жил шаардлагатай байжээ. Харин “Angry Birds” /анхаарна уу !/ тоглоомд ердөө 35-хан өдөр л шаардагджээ.
10. Тонн, тонн “спам”-ууд
Дэлхий дахинд идэвхитэй ажилладаг цахим шуудангийн хайрцаг 4 тэрбум байна. Тэдгээрээс өдөр тутам 190 тэрбум мэдээлэл илгээгдэж байдаг. Явуулсан судалгааны дагуу эдгээр мэдээллүүдийн 80 хувь нь зүгээр л “спам” байж болох гэнэ.
Сонирхуулахад: залхаасан рекламаараа нэрд гарсан “Spam” хэмээх махан нөөшний барааны тэмдгийн нэрнээс үүдэлтэйгээр “спам” гэдэг үг гарч ирсэн түүхтэй.
Я.Жанчив
Холбоотой мэдээ:
Компьютерийн хулгана хэрхэн бүтсэн тухай сонирхолтой түүх
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...