Том жижгийн хязгаар
- schedule 2014 оны 9 сарын 23
- chat_bubble 0
Нэг төрөл зүйлийн амьтад оршин буй газар орчин, идэш ууш, байгалийн шалгарал зэргээс шалтгаалан олон янзын төрөл зүйл болон салаалж өөрчлөгддөг. Ингээд дэлхийн нэг төрөл зүйлд хамаарах /овог/ хамгийн том хийгээд хамгийн бяцхан амьтадын заримаас хүргэе.
/Жишээ нь хүн ч гэсэн байгалийн нэг амьтан. Судалгаанаас үзэхэд Нидерландчуудын дундаж өндөр дэлхийд хамгийн өндөр /1.80 м-ээс дээш/ байдаг бол африкийн нэгэн омог хамгийн намхан нь /1.50-аас доош/ байдаг. Бас Хавайн зэрэг Номхон далайн зарим арлынхан хамгийн хүнд нь байдаг гэдэг/
Могой. Дэлхийн хамгийн том, аварга могой анаконда 4.6 м урт, 60 кг-ийн жин татдаг бол харин хамгийн бяцхан могой Барбадосын "tetracheilostoma carlae" нь ердөө 10 см байдаг байна.
Адуу. Адуу бол тэжээмэл амьтадаас үүлдэр угсаагаараа хамгийн ихтэй амьтадын нэг. Манай дэлхийн хамгийн бяцхан понни /одой/ морь 18 кг жинтэй байдаг бол хамгийн том хүнд адуу 1.09 тн жин татдаг ажээ.
Сармагчин. Дэлхийн хамгийн бяцхан сармагчин 15 см өндөр, 12 кг жин бол хамгийн том бич Горилл сармагчины эр нь 1.8 м хүрч 180 кг жин татдаг байна.
Халим. Хамгийн жижигхэн халим 2.75 м урт жин нь 250 кг байдаг бол манай гарагийн хамгийн том амьтан цэнхэр халим 30.5 м урт, 181.5 тн жинтэй байсан тохиолдол бий гэнэ.
Шувуу. Дэлхийн хамгийн бяцхан шувуу бол цэцгийн шүүсээр хооллогч колибри юм. Энэ шувуу ердөө 2 гр жинтэй, 5 см урт хошууг оролцуулаад 13 см урт байдаг бол хүн бүхний мэдэх хамгийн том шувуу тэмээн хяруул 2м гаруй өндөртэй бөгөөд 115 кг жин татдаг.
Загас. "Paedocypris progenetica" хэмээх загас бол дэлхийн хамгийн жижиг загас бөгөөд урт нь ердөө 1см. Харин саран загас /Мола мола/ дунджаар 4.2 м хүрч 2.3 тн татдаг гэнэ.
Акул. Аварга махчин загас /саарал/-ын хамгийн том нь 9 тн жин татаж 10 м урт хүрч байдаг /цагаан акул дунджаар 4.6 м урт, 910 кг жинтэй байдаг/. Тэгвэл дэлхийн хамгийн жижигхэн акул /махчин загас/ "Etmopterus perryi" 18 см урт байдаг гэнэ.
Зэрлэг мий. Толбот муур нь мий овгийн /муурын/ хамгийн жижиг биетэй төлөөлөгч юм. Түүний биеийн урт сүүлийг оролцуулаад 63.5см, жин нь 1.3 кг. Харин хамгийн том төлөөлөгч та бидний мэддэг бар бол 3.35 м урт хүрч, 385.5 кг жин татдаг байна.
Эрвээхэй. Дэлхийн хамгийн жижигхэн эрвээхэй "western pygmy blues" /өрнийн одой цэнхэр/ далавчаа дэлгэсэн байдлаар ердөө 1.27 см бяцхан амьтан байдаг гэнэ. Харин хамгийн том эрвээхэй "хатан хаан Александр"а далавчаа дэлгэсэн байдлаар 25.5 см хүрдэг байна.
Хавч. Дэлхийн хамгийн бяцхан хавч бол "вандуй хавч" юм. Тэр бусад амьтаны /хясаа/ арьс бүрхүүлд шимэгчлэн амьдардаг. Харин түүний холын хамаатан Японы "аалз хавч" дэлхийн хамгийн том хавч ажээ. Тэнгисээс хумс /хөл гэх үү/ оролцуулаад 3.65 м урттай, 18 кг жинтэй хавч шүүрдэж байжээ.
Туулай. Дэлхийн хамгийн одой туулай бол таны санаанд багтахааргүй жижигхэн биетэй юм байна. Насанд хүрсэн туулай 450 гр жинтэй. Харин хамгийн аварга туулайны үүлдэр дунджаар 7-9 кг жин татдаг гэнэ. Бүр 1.2м урт, 22.5 кг жин хүрсэн тохиолдол байгаа гэнэ.
Аалз. Аалз бол ер нь жижигхэн амьтан. Ихэнх аалз 2-3 см байдаг бол дэлхийн хамгийн бяцхан аалз "patu marplesi" хагас мм-ийн урттай. Тэгэхээр зориуд тусгайлан багажаар харахгүй бол нүдэнд хэзээ ч өртөх боломжгүй. Харин хамгийн аварга аалз бол "ангууч" юм. Хөлийг оролцуулаад 30.5 см урт гэнэ.
Наймаалж. Дэлхийн хамгийн одой наймаалж "star sucker pygmy octopus" 1.27 см уртай, 1 гр жинтэй байдаг бол хамгийн том нь Номхон далайн наймаалж 55 кг жин хүрдэг, 6 м урт байдаг байна. Бүр диаметр нь 9 м хүрч 136 кг жин татсан наймаалж байрьж байжээ.
Сарьсан багваахай. Китти гэж нэрлэгддэг дэлхийн хамгийн жижигхэн сарьсан багваахай ердөө 2 гр жинтэй, сарьсаа дэлгэсэн үедээ 12.2 см байдаг бол хамгийн аварга том нь 1.13 жинтэй, 1.5 м урттай хэн ч "айхаар" юм байна.
Хясаа. Waldo хясаа /нялхан хорхой/ магадгүй дэлхийн хамгийн бяцхан хясаа байх. Учир нь тэр 5 мм-ээс бага. Харин хамгийн том нь 1.22 м хүрч 204 кг жин татдаг байна.
Дельфин. Дэлхийн хамгийн ухаантай амьтадын нэг далайн гахай буюу дельфины хамгийн жижиг нь хүний биетэй ойролцоо бюу 17-1.9 м урттай, 45 кг гаруй жинтэй байдаг байна. Харин хамгийн том нь /алуурчин халим гэж нэрлэдэг/ 7.62 м уртай, 5.9 тн жин хүрч байжээ.
Яст мэлхий. Урт удаан оршин байхын бэлэгдэл болсон яст мэлхийн хамгийн жижигхэн нь 8.9 см урт, 114 гр жинтэй байдаг бол хамгийн том төрөл далайн яст мэлхий 450 гаруй кг жинтэй, 2 м гаруй урттай байдаг байна. 2.1 м-ийн урттай, 907 кг жинтэй аварга далайн яст мэлхий олдож байжээ.
Үнэг. Аргат шарын хамгийн одой нь 1.1 кг жинтэй, 20 см уртай бяцхаан амьтан байдаг бол хамгийн том төрөл улаан үнэг 51 см урт, 13.6 кг жинтэй байдаг аж.
Мэлхий. Дэлхийн хамгийн бяцхан мэлхий "paedophryne amauensis" 7.62 мм урттай байдаг бол /бас дэлхийн хамгийн бяцхан сээр нуруутан/ хамгийн аварга нь 30 см урттай 3.2 кг жин хүрэх "Goliath" мэлхий байдаг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...