25 сая ам.долларын үнэтэй орон сууцыг сонирхоод үзье
- schedule 2014 оны 9 сарын 20
- chat_bubble 0
Та 25 сая ам.долларын үнэтэй орон сууц байдаг гэж дуулсан уу. Хувийн харш биш орон сууц шүү. Та мэдээж тийм үнэтэй орон сууцыг төсөөлөхгүй байгаа биз ээ. Тэгвэл таныг 25 сая ам.доллар буюу 46 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцаар аяллуулъя.
Энэ орон сууц мэдээж Америкт, тэр дундаа Нью-Йоркт байдаг. Та 5-р өргөн чөлөө гэж алдартай газар байдгийг дуулсан байх. Централ паркийн хажууд байдаг /алдартай одууд, баячууд амьдардаг, баян компаниудын оффис байдаг хийгээд хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд байдаг газар/.
Энэ өргөн чөлөөний 58-р гудамжинд 1907 онд баригдсан Плаза гэх зочид буудал байх. Гэхдээ одоо энэ зочид буудал биш Нью-Йорк дахь хамгийн алдар цуутай хүмүүсийн амьдардаг орон сууц юм.
Жишээ нь, Битлз хамтлаг 1964 онд АНУ-д аялан тоглолт хийх үедээ энд төвхнөж байжээ. Бас”Гэртээ ганцаара-2” кино зургийг энд авсан гэнэ. Уг киноны баатар Маколей Калкин энд амьдардаг гэнэ.
Уг байр/ барилга/ тэрбумтан Доналд Трампын өмч. Тэр 2004 онд эхнэрээсээ салаад уг барилгыг худалдахаар шийдсэн. 2005 онд Израйлийн үл хөдлөх хөрөнгийн компани 675 сая ам.доллараар худалдан авсан гэнэ.
Тэгээд гурван жилийн турш дахин засвар хийгээд нээжээ. Одоо хагас нь зочид буудал, тал нь буюу /152 орон сууц/ дээд зэрэглэлийн тансаг орон сууц болжээ. Энэ 152 дээд зэрэглэлийн орон сууцны нэг нь 25 сая ам.доллар хүрээд байна даа.
Оросын нэгэн баян эрхэм энэ орон сууцнуудаас нэгийг нь 25 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд сэтгүүлч найзаа урьсан байна.
25 сая ч бас гайгүй Игорь Крутой 2011 онд 12-р давхарт 48 сая ам.долларын үнэтэй орон сууц худалдан авсан гэдэг. Тэгэхээр түүнээс ч үнэтэй байдаг байх нь. Бас арай бага үнэтэй нь ч байдаг байх гэж найдая.
За ингээд зочид буудалд орцгоое.
Орох үүдний хэсэг
За энэ бол 397 м.кв талбайтай, 25 сая ам.долларын үнэтэй пенхаузын амралтын өрөө нь.
Хоёр шатлалтай хийгдсэн зоогийн өрөө
За цааш нь тайлбар илүүц биз ээ.
Харин энэ 397 м.кв орон сууцны өрөөний зохион байгуулалт
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...