Алдарт Аллен Айверсон гуйлга гуйн амь зогоож байна
- schedule 2014 оны 8 сарын 26
- chat_bubble 0
Дэлхийн сагсан бөмбөгийн од, Америкийн “NBA”-гийн алдартай сагсан бөмбөгчин Аллен Айверсон спортоо орхисны дараа гуйлга гуйн амь зогоох болжээ.
Атлант хотын худалдааны төвийн гадаа тэнэмэл эр гуйлга гуйж байгааг харсан хамгаалагчид цагдаа дууджээ. Гэтэл нөгөөдөх нь цагтаа “NBA”-гийн хамгийн хүчирхэг тоглогчийн нэг явсан Аллен Айверсон байв.
"Хүүхэд байхдаа шүтэж байсан хүнийгээ битгий гуйлга гуй, эндээс яв гэж шаардах их хэцүү байсан. Аллен ямар доошоо орсныг харах их гунигтай байлаа” гэж худалдааны төвийн хамгаалагч Жейсон Сиворт өгүүллээ.
Айверсон “NBA”-д тоглох хугацаандаа зөвхөн гэрээгээр 154,5 сая доллар, зар сурталчилгаатай нийлээд 200 саяыг олсон. “Гэхдээ Аллен мөнгөө хамаагүй цацдаг байлаа. Тансаглаж итгэмээргүй их мөнгийг алт эрдэнэс, үнэтэй машин зэрэгт зарсан” гэж түүнийг мэдэх хүмүүс ярьж байна.
Түүнчлэн Айверсон олон тооны шүүх ажиллагааны дүнд бүх эд хөрөнгө, мөнгөө алдсан. Тэр бүр хэдэн жилийн өмнө мөнгөгүй үлджээ. Айверсон 2012 онд гэр бүлээ цуцлуулах шүүх хурлын дараа “Надад чизбургер авах ч мөнгө байхгүй" гэж хэлсэн нь үнэний хувьтай. Тэр бүү хэл Аллен Айверсон одоо толгой хоргодох оромж ч байхгүй гэнэ.
Хачирхалтай нь, гуйлгачин Айверсоны дансанд 30 сая доллар байгаа. Гэхдээ Америкийн нэгэн банканд байгаа энэ мөнгөө тэрбээр “Reebok”-тэй хийсэн гэрээний дагуу 55 нас хүрсний дараа авах эрхтэй.
Эх сурвалж: WWW.MNEWS.MN
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...