“Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөгийн үеэр бүх төрлийн хоолыг 1 000-3 000 төгрөгөөр худалдана
- schedule 2014 оны 8 сарын 23
- chat_bubble 0
Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК-тай хамтран “Taste of UB” олон үндэстний хоолны өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөг энэ амралтын өдрүүдээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж байна.
Нийслэлийн иргэд олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери, төрөл бүрийн хүнс, хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломжтой.
Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр 1000-3000 төгрөгөөр иргэдэд худалдаалах юм. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажиллагаатай ижил агуулга, хэлбэрээр энэхүү өдөрлөгийг уламжлал зохион байгуулахаар болж байгаа юм.
Энэ удаагийн өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид, циркийн авъяаслаг жүжигчид оролцож ая дуугаа өргөхөөс гадна оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаануудыг зохион явуулна. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2014” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...