2014 оны “National geographic traveler” фото зургийн уралдааны ялагч
- schedule 2014 оны 8 сарын 22
- chat_bubble 0
“National Geographic” сэтгүүлээс жил бүр зохион байгууладаг “Байгаль Гео аялал” /National Geographic Traveler/ сэдэвт фото зургийн 2014 оны уралдаанд 18 мянга гаруй бүтээл ирсэн байна. Уг уралдааны ялагчаар Словены Марко Корошичын “Тусгаар тогтнолын өдөр - The Independence Day” зураг шалгарчээ.
Марко уралдаанд түрүүлснээр Аляска руу 8 хоногийн байгалийн аялал хийх эрхтэй болжээ.
Шилдэг зургуудыг сонирхоно уу.
1-р байр. Grand Prize – The Independence Day. Marko Korošec
Марко Корошич уралдаанд тэргүүлсэн зургааа АНУ-ын Колорадо мужийн Жулисбург хотын орчимд 2013 оны 5 сарын 28-нд аварга торнадотой таарч авсан аж.
2-р байр – First Time. Agnieszka Traczewska
Иерусалимын хуучинсаг ортодокс шашинтны дүүрэгт гэр бүл болж буй еврей хосын зураг. Тэдний гэрлэтийг хоёр талын гэр бүлүүд зохион байгуулсан бөгөөд өмнө зөвхөн ганцхан удаа сүй тавихдаа уулзаж байжээ. Тэгээд хурим болтол уулзаж ярилцахыг хориглосон гэнэ.
3-р байр – Diver in Magic Kingdom. Marc Henauer
Австрид байдаг Ногоон нуурын 10 м-ын гүнд авсан зураг. Энэхүү цэцэг навч дэлгэрэх ховорхон хугацаа нь маш бага байдаг байна.
4. Merit – End of the World. Sean Hacker Teper
2014.02.01-д Эквадорын Баносд Тунгурахуа галт уулын дэлбэрэлт болж байх агшинд савлуур дээр тоглож байгаа хүүхдийн зураг. Энэ зургийг авснаас хойш яаралтай нүүлгэн шилжүүлэлт болсон байна.
5. – Foggy Small Town. Duowen Chen
Чехийн өмнөд Бохемд байдаг эртний түүхт Чешки Крумлов гэдэг жижиг хотын захын цайзан дээрээс хотыг бүхэлд нь авсан авсан зураг. Хотыг бүрхэх манан бууж байна.
6. – A well earned rest in the Sahara. Evan Cole
Алжирын хэсэгт хамаарах Сахарын цөлийн нүүдэлчин Таурег Мусса Машер гэх эр элсэн манхан дээр амарч байгаа нь. Тэр элсэн манханы орой дээр гарах гэж 45 минут болсон гэнэ. Харин буухдаа 10 минут хангалттай байжээ.
7. – Divine Makeover. Mahesh Balasubramanian
Шивагийн агуу шөнийн дараа Kaveripattinam хэмээх тосгонд болсон Энэтхэгийн Хинду шашны Mayana Soora Thiruvizha фестивалд 3-р сард болдог аж. Түүнд бэлтгэж охидуудыг будаж байгаа нь.
8. – Ladies in Waiting. Susie Stern
Английн Лондонд. Сүйт бүсгүйчүүд үү, эсвэл ямар нэгэн арга хэмжээнд оролцох гэж байгаа юу бяртайгаар мөхөөлдөс идэн хүлээж байгаа хүүхнүүд
9. – Khotso Peace at Devil’s Knuckles. Byron Inggs
Лесото улсын Үндэсний Sehlabathebeпаркт
10. Merit – LightSource. Marcelo Castro
Бирмийн хуучин Баган сууринд бяцхан ламхай номоо унших гэрл олжээ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...