Палестиний талаас 1,336, Израилийн талаас 58 хүн амь эрсдээд байна
- schedule 2014 оны 7 сарын 31
- chat_bubble 0
Газын зурвасын талаарх сүүлийн үеийн товч мэдээ
- Өчигдөр Израилийн дотолгооноос Палестиний 105 хүн амь үрэгдсэн болохыг Газын эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.
- Израилийн армийнхан Шелейяа хотын хүнсний зах дайралт хийн 17 хүнийг алж, 160 гаруй хүмүүсийг шархдуулсан байна. Эдгээр хүмүүс жимс, хүнсний ногоо зэргийг авахаар цугларсан нь энгийн иргэд байсан хэмээн Палестиний эрүүл мэндийн сайд хэлсэн байна.
- Орон нутгийн сэтгүүлч амь үрэгдсэн байна.
- НҮБ Жабалияа дүрвэгсдийн лагерьт буй сургуульд үйлдсэн Израилчуудын халдлагыг хүчирхийлэл гэдгийг илэрхийлсэн байна.
- Израилын талынхан бидний гол зорилтуудын нэг нь Палестинчуудын хонгилуудыг бүгдийг устгах хэмээх хэлжээ.
- Армийн хэвлэлийн төлөөлөгч Сами Тургеман бидний эрхэм зорилго нь "цөөн хоногийн дотор дуусгах" хэмээн лхагва гаригт хэлсэн байна.
- Израиль явуулсан сүүлийн үеийн санал асуулгааар иргэд нь цэргийн ажиллагаг ихээр дэмжиж байгаа гарчээ.
Өчигдөр буву Лахгва гарагт Палестины талаас 50 гаруй пуужин харвасан хэмээн Израилийн тал мэдэгджээ.
- Хамасынхан тал Израиль, Египетийн аль аль нь Палестинчуудын бүслэн хаахаа зогсоох хүртлээ бид тэмцлээ үргэлжүүлэх болно хэмээн мэдэгджээ.
- Энэ удаагийн тэмцэл нь 23-ны өдөр үргэлжилж байгаа бөгөөд Израилийн болон Газын зурвас хоорондох хамгийн урт зөрчил болж байна. 2012 онд найман хоногийн, 2008 оны зөрчил 22 хоногийн турш үргэлжилж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...