Өнөөдөр алдарт жүжигчин Жан Реногийн төрсөн өдөр
- schedule 2014 оны 7 сарын 30
- chat_bubble 0
Францын алдартай жүжигчин Жан Морено Херара өнөөдөр 65 нас хүрч байна. Тэр 1948 оны 7 сарын 30-нд Мороккогийн Касабланка хотод төрсөн аж. Тэр Франц, холливуд төдийгүй дэлхийд алдар хүндтэй жүжигчин. Тэр Франц, Англи, Япон, Испани, Итали хэл дээрх маш олон кинонуудад тоглож байсан авьяаслаг эрэлттэй жүжигчин.
Түүний эцэг эх Испани гаралтай бөгөөд ажил хайсаар Францын эзэмшлийн Хойд Африкт шилжин ирсэн байна. Тэр эцэг эхээсээ Испани хэл, Мороккод амьдардснаар Франц, Араб хэл сурчээ.
17 настайдаа Францад ирж урлагын сургуульд сурсан. Испанийн Хаун нэр нь Францын дагуу Жан гэх болжээ. Овгийг нь хялбарчилж Рено гэдэг болсон гэнэ. Түүний 1,91 см өндөр бие нь “хүнд, том” дүрүүдэд эрэлттэй болж урлагын карьераа эхлэхэд тус болж эхэлжээ.
Тэр кинонд 1978 оноос тоглож эхлсэн гэдэг. 1990 –ээд он бол түүний кино ертөнцөд мандсан он жилүүд.
Жан Рено 60 гаруй кинонод тоглоод байгаа бөгөөд энэ онд 3 кинонд тоглосон бөгөөд 2015 онд 2 кинонд тоглоно.
Хувийн амьдралын хувьд гурван удаа гэрлэж 6 хүүхэдтэй.
Рено Анхны эхнэрээсээ охин /1978 Сандра/ хүү /1980 Мишель/ хоёртой.
Хоёр дахиа Польшийн модель бсгүйтэй гэрлэсэн бөгөөд дундаасаа бас нэг хүү /1996 Том/ нэг охинтой /1998 Серена/.
2006 онд өөр нэг Польшийн модель жүжигчин бүсгүй Zofia Borucka-тэй гурав дахиа гэрлэсэн. Энэ хоёр дундаасаа бас хоёр хүүтэй /2009 Сейло, 2011 Дин/.
Жан Рено Парис /голлон амьдардаг/, Лос Анжелест болон Малайзад гэртэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...