“Диамонд лиг” /Алмазан/ болон “Алтан лиг”
- schedule 2014 оны 7 сарын 26
- chat_bubble 0
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/ -ноос зохион байгуулдаг “Алмазан лиг” тавдугаар сараас есдүгээр сар хүртэл 14 хотуудар дамжин цуврал тэмцээнүүдэд уралдан үргэлжилдэг.
Одоогийн байдлаар 5 цуврал тэмцээн үлдээд байна.
Тус лиг нь 16 төрлөөр /100м, 200м, 400м, 800м, 1500м, 5000м, 110м халхалттай, 400м халхалттай, 3000м саадтай, уртын харайлт, гурвын харайлт, өндрийн харайлт, тулгууртай харайлт, жад шидэлт, зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлт/ явагддаг ба хэсгийн уралдаанд түрүүлсэн тамирчин 4 оноо, 2-р байрт 2 оноо, 3-р байрт 1 оноо, шигшээ тэмцээнд /8, 4, 2 оноо/ өгөн нийлбэр дүнгээр 14 цуврал тэмцээний дараа ялагчийг тодруулдаг.
Алмазан лиг 2010 онд эхэлсэн. Үүний өмнө “Алтан лиг” зохиогддог байсан.
ОУ-ын хөнгөн атлетикийн холбооноос “Алтан лиг”-ийг явуулахдаа 1990-1998 онуудад Европын дөрвөн хотод зохион байгуулдаг байжээ.
Дараа нь 1999 оноос гурван хот нэмэгдсэн.
1998 оноос Алтан лигийн бүх тэмцээнүүдэд түрүүлсэн тамирчин жекпойнт хожиж 1 сая ам.доллар эсвэл 50 кг алтан гулдмай авдаг байсан. Олон тамирчин түрүүлбэл хуваадаг.
1999-2009 онуудад ердөө гуравхан тамирчин дангаараа авсан байдаг. / 2003 онд Мозамбикийн Maria de Lurdes Mutola, 2005 онд ОХУ-ын Tatyana Lebedeva, 2008 онд Кенийн Pamela Jelimo/
Спортын төрөл нь 5-6 төрөл байдаг байсан.
2008 он хүртэл,
Эрэгтэй: 100м, 400 1500 400м халхалттай, уртын харайлт, жад шидэлт.
Эмэгтэй: 200м, 800м, 100м халхалттай, өндрийн харайлт.
2009 онд
Эрэгтэй: 100м, 400м, 3000/5000м, 110м халхалттай, жад шидэлт.
Эмэгтэй: 100м, 400м, 100м халхалттай, өндрийн харайлт, тулгууртай харайлт.
Харин IAAF 2010 оноос АНУ, Хятад, Катар зэрэг улсын хотуудыг нэмэн спортын төрлийг олшруулан “Алмазан лиг” нэртэйгээр зохиодог болсон.
Алмазан лиг улс орнуудын меадаль авсан тоогоор
Байр | Улс | 2010 | 2011 | 2012 | 2013 | Нийт |
---|---|---|---|---|---|---|
1 | АНУ | 11 | 7 | 6 | 6 | 30 |
2 | Кени | 7 | 5 | 6 | 3 | 21 |
3 | Ямайка | 1 | 2 | 4 | 3 | 10 |
4 | Этиоп | 1 | 1 | 2 | 3 | 7 |
5 | Герман | 0 | 3 | 1 | 2 | 6 |
6 | Чех | 1 | 0 | 2 | 2 | 5 |
6 | Франц | 2 | 1 | 1 | 1 | 5 |
6 | Их Британи | 0 | 3 | 1 | 1 | 5 |
6 | ОХУ | 1 | 0 | 2 | 2 | 5 |
10 | Хорват | 1 | 1 | 1 | 1 | 4 |
10 | Куба | 2 | 2 | 0 | 0 | 4 |
12 | Ботсван | 0 | 1 | 1 | 1 | 3 |
12 | Шинэ Зеланд | 0 | 1 | 1 | 1 | 3 |
14 | Канад | 1 | 1 | 0 | 0 | 2 |
14 | Эстон | 0 | 0 | 1 | 1 | 2 |
14 | Пуэрто Рико | 0 | 0 | 1 | 1 | 2 |
14 | Украйн | 0 | 1 | 0 | 1 | 2 |
18 | Австрали | 0 | 1 | 0 | 0 | 1 |
18 | Бельги | 0 | 0 | 1 | 0 | 1 |
18 | Беларус | 1 | 0 | 0 | 0 | 1 |
18 | Бразил | 1 | 0 | 0 | 0 | 1 |
18 | Колумб | 0 | 0 | 0 | 1 | 1 |
18 | Жибути | 0 | 0 | 0 | 1 | 1 |
18 | Гренада | 0 | 1 | 0 | 0 | 1 |
18 | Казахстан | 0 | 0 | 1 | 0 | 1 |
18 | Литва | 0 | 1 | 0 | 0 | 1 |
18 | Норвег | 1 | 0 | 0 | 0 | 1 |
18 | Польш | 1 | 0 | 0 | 0 | 1 |
18 | Швед | 0 | 0 | 0 | 1 | 1 |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...