Ардчилсан намын гишүүд, дэмжигчид уриалга гаргажээ
- schedule 2014 оны 4 сарын 22
- chat_bubble 0
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ, Засгийн газрын гишүүний алба хашиж буй сайд нарын “Давхар дээл”-тэй холбоотой асуудалтай холбогдуулан Ардчилсан намын гишүүд дэмжигчид уриалга гаргажээ. Үүнд 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид багтсан бөгөөд тэд УИХдахь АН-ын бүлгийн гишүүдэд хандан МАН-ын зүгээс явуулж буй улс төрийн ашиг хонжоо олох гэсэн явуургүй үйл ажиллагаанд автан Шинэчлэлийг эрчимтэй хийж буй Засгийн газрыг огцруулах элдэв оролдлогод автахгүй байхыг уриалжээ.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө үед АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ийн гишүүдийн байр суурь нэгдмэл байж, МАН-аас явуулж буй Засгийн газрыг унагаах, улс оронд тогтворгүй байдал үүсгэж, хямралыг бий болгох гэсэн зорилготой улс төрийн увиагүй бодлогод авталгүй нийтлэг эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зориг, намын үнэт зүйлээ дээдлэн, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалсан байна.
Тэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилагаар боловсруулсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг иргэнийхээ хувьд дэмжиж байгаа боловч МАН-аас энэ хуулийг мушгин гуйвуулж, МАНАН-ын Засгийн газрыг эргүүлэн бий болгохыг зорьж байгааг гишүүд дэмжигчид бид эсэргүүцэж байна” гэсэн утгатай уриалгууд гаргасан байна. Ингэхдээ 1996-2000 оны гашуун түүхийг давтах гэсэн санаархал байгааг уриалгадаа дурджээ. Иймд Шинэчлэлийн Засгийн газраа хамгаалж, ард иргэд, сонгогчиддоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.
Тэд олон мянган гишүүдийн, дэмжигчдийн санал, үзэл бодол, итгэл үнэмшил, асар их хөдөлмөрийн үр дүнд бий болсон Шинэчлэлийн Засгийн газар бол зөвхөн АН-ын гишүүд дэмжигчдийн хүсэл зориг биш, нийт ард түмний эрх ашиг, амьдрал болон хувирсныг гишүүддээ сануулахыг хүсч, "Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хувийн өмчийг дээдлэсэн ардчилсан үндсэн хуульт тогтолцоо бэхжинэ гэдэгт бид бүхэн найдаж байна” хэмээн гарын үсэг зуржээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...