“Оюу Толгойн” зэс, алтны агууламж дээшилсэн гэдгийг “Turquoise Hill Resources” компани онцоллоо
- schedule 2014 оны 4 сарын 16
- chat_bubble 0
"Оюу Толгойн" гүний уурхайг санхүүжүүлэх хүсэлтэй банкуудын зээлийн баталгааны хугацааг хойшлуулах саналыг "Оюу Толгойн" хувь нийлүүлэгчид дэмжсэн байна. "Оюу Толгойн" гүний уурхайг санхүүжүүлэх хүсэлтэй банкуудын зээлийн баталгааны хугацаа өнгөрсөн сарын 31-нд дуусгавар болоод байгаа юм. "Turquoise Hill Resources" компаниас мэдээлснээр банкуудын зээлийн баталгааны хугацааг есдүгээр сарын 30 хүртэл хойшлуулах хүсэлт гаргах дээр "Оюу Толгойн" хувь
” гэж мэдэгдээд байна. "Rio Tinto" компанийн хувьд "Оюу Толгойн" гүний уурхайн ТЭЗҮ-ийг энэ оны эхний хагаст багтаан боловсруулж дуусна гэдгээ мөн мэдэгдсэн бөгөөд үүний дараа ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулна. Үүнээс гадна Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулаад байна. Тайланд дурдсанаар “Оюу Толгой” ордын үйл ажиллагаанд техникийн гэмтэл сөргөөр нөлөөлжээ. Учир нь гэмтлийн улмаас бүтээгдэхүүний нэг шугам нь тавь гаруй хоногийн турш сул зогссон байна. Харин засварын ажлыг гуравдугаар сарын эцсээр дуусгавар болгосноор “Оюу Толгойн” ил уурхай дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ.
Түүнчлэн нэгдүгээр улирлын байдлаар “Оюу Толгойн” зэс, алтны агууламж дээшилсэн гэдгийг “Turquoise Hill Resources” компани онцоллоо. Тухайлбал “Оюу Толгойн” баяжмал дахь зэсийн агууламж 25.3 мянган тонн байсан бол алтны агууламж нь 66 мянган унци, мөнгөний агууламж нь 163 мянган унци байжээ. Түүнчлэн тус компани энэ оны 1-3 дугаар сарын хугацаанд 13.1 мянган тонн зэс, 28 мянган унци алт, 78 мянган унци мөнгө бүхий баяжмалыг борлуулсан байна. Энэ онд “Оюу Толгой”-оос нийт 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий баяжмал гаргаж авахаар төлөвлөж байгаа юм. Эргэн сануулахад “Turquoise Hill Resources” компаниас гуравдугаар сард гаргасан мэдэгдэлд дурдсанаар “Оюу Толгой” компани энэ онд гаргах баяжмалын 74 хувь, ирэх 2015 он гаргах зэсийн баяжмалын 84 хувийг нь борлуулах гэрээ байгуулаад байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...