Майлус Сайрус эмнэлэгт хэвтжээ
- schedule 2014 оны 4 сарын 16
- chat_bubble 0
Майлус Сайрус “Banzers” цомгийнхоо аялан тоглолтыг Америкийн хотуудаар хийж яваа. Гэвч өчигдөр шөнө Миссури мужийн Канзас хотын Спринт центрт тоглох тоглолтоо цуцалсан байна. Учир нь тэрбээр антибиотикноос реакц өгснөөс эмнэлэгт хэвтсэн хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Эмч нар түүний аялан тоглолт тасалдаж магадгүй тухай мэдэгдсэн байна.
Гэтэл 21 настай дуучин маань Канзас хотын эмнэлгийн орон дээр огт өвчингүй мэт жиргэж байна. “Би амласнаа биелүүлж чадаагүйдээ сэтгэл шимширч байна... гэх мэтээр фэнүүддээ бичиж, эмнэлгийн орон дээр байгаа зургаа твитерт тавьжээ.
Сайрус энэ сарын эхээр ханиадны улмаас Хойд Каролина мужийн Шарлотте хот дахь тоглолтоо цуцалж байсан.
Сахилгагүй од маань хамгийн сүүлд гаргасан “Banzers” цомгийнхоо аялан тоглолтыг 2014 оны хоёрдугаар сарын 14-нд Канадын Ванкувер хотоос эхлүүлсэн бөгөөд Хойд Америк болон Европын орнуудар 60 тоглолт хийж 2017 оны долоодугаар сарын 17- нд өндөрлүүлэхээр төлөвлөсөн байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...