“Алтан хуур-2014” наадмын нэр дэвшигчид маргааш тодорно
- schedule 2014 оны 4 сарын 16
- chat_bubble 0
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардулах ёслолын ажиллагаа, гала концерт энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын хоёр дахь албан ёсны хэвлэлийн хурал маргааш 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт зохион байгуулагдах гэнэ.
“Алтан хуур-2014” наадам 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох аж. Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болж доорхи 12 төрөлд шилдгүүдээ тодруулах нь байна.
- "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
- "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
- “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
- “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
- “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
- “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
- “Нийтийн дуучны шилдэг концерт”
- “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
- “Нийтийн дуучны шилдэг цомог”
- “Нийтийн дуучны шилдэг студи”
- “Нийтийн дуучны шилдэг видео клип”
- “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...