Дэлхийн хамгийн том усан сантай танилц
- schedule 2014 оны 4 сарын 14
- chat_bubble 0
Чили улсын Алгарробо хотын “Сан Алфонсо бел Мар” ресорт амралтын газарт 2006 онд Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн дэлхийн хамгийн том усан сан байдаг аж. Нийслэл Сантьяго хотоос 90 км зайд Номхон далайн эрэг дээр байрладаг San Alfonso del Mar усан сан нь 1,013м урт бөгөөд 8 га талбайг эзлэн оршдог. Усан сан хамгийн гүн хэсэгтээ 35 м. Тус усан санг 250 сая литр усаар дүүргэдэг гэнэ.
1997 онд “Crystal Lagoons” компанийн тэргүүн Фернандо Фишман гэгч Чилийн төв хэсгийн далайн эргийн Алгарробо хотод жуулчдыг татах амралтын том төсөл эхлүүлсэн юм байна. Энэ төслийн гол хэсэг нь дэлхийн хамгийн том усан сан босгох байжээ. Усан сан 2006 онд нээлтээ хийсэн. Усан сангийн нийт өртгийг 1.5-2 тэрбум ам.доллар гэж тооцдог байна. Зөвхөн шүүлтийн системийг 3.5 сая ам.доллараар Америкийн компани угсарчээ. Жилийн зардал нь 4 сая ам.доллар байдаг гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...