Нүүрэн дээр чинь уруулын будаг байна даа?
- schedule 2013 оны 11 сарын 25
- chat_bubble 0
Эхнэр: Нүүрэн дээр чинь уруулын будаг байна даа?
Нөхөр: Үгүй цус. Сая гарууд дээрэмдэх гэхээр нь үзэж тарлаа шд !
Эхнэр: Тэгээд яагаад үнэртэй ус ханхлаад байгаам бэ?
Нөхөр: Нүүр лүү цацаж ухаан алдуулах гэж байхгүй юу!
Эхнэр: Дотуур өмд чинь буруу харчиж?
Нөхөр: Харин брэндийнх болохоор нь дээрэмдэх гэдэг байна шд!
Эхнэр: Утсанд чинь хүүхний мессеж ирсэн байна даа?
Нөхөр: Андуурахгүй юу!
Эхнэр: Нэрийг чинь бичсэн байна даа?
Нөхөр: Нэр адилхан хүнтэй л андуурийш дээ!
Эхнэр: Утас нь бас адилхан хүн байна аа?
Нөхөр: Ихэнх нь л айфонтой ш дээ!!!
Шалгалт дээр
Эхний оюутан ороод гараад ирэв.
- За яасан өгсөн үү?
- 5 өгсөн, яг л эрдэмтэд шиг ярилцаад л, тэр асуулт би хариулт гээд л өгчихлөө.
2 дахь нь ороод гараад ирэв.
- За яав, өгөв үү?
- Өгсөн, 4 авсан. Яг бизнес түншүүд шиг л байлаа. Тэр асуулт, би мөнгөө ширээн дээр нь тавиад л өгчихлөө.
3 дахь нь ороод гараад ирэв.
- За яав, өгсөн үү??
- Yгүй ээ, яг л сүмд байгаа юм шиг байлаа. Тэр асуунгуут л би залбираад л, би хариулангуут л тэр залбираад л өнгөрлөө.
4 сарын 1 нд хэдэн найзууд цуглаад архидаж байв гэнэ. Нэг найз нь ганцаараа уруу царайлаад суугаад байх юм гэнэ. -Хөөе хөгшөөн өнөөдөр чинь инээдмийн баяр шдээ. Яагаад урвайгаад байгаа юм гэхэд -Найз нь баларсаан манай эхнэрээс ДОХ илэрсэн гээд харж сууснаа --- Хөөе та нар чинь яагаад гэнэт бүгд хувхай царайлчихав аа ? Өнөөдөр дөрвөн сарын нэгэн айн тайван тайван.
Хар тамхи... Цагдаа хар тамхичин залууг амьтны хүрээлэнд явж байхад барьжээ.
- Хар тамхи хэрэглэсэн үү?
- Yгүй чиш
- Шалганаа
- За энэ торонд ямар амьтан сууж байна?
Цагдаа кенгуруг заав.
- 35-45 орчим настай туулай л байна ш дээ.
Хоёр эмгэн шулмас тааралджээ.
- Чи өнөөдөр олзтой юу хө гэж нэг нь нөгөөхөөсөө асуухад, нөгөөх нь:
- Би нэг оюутан олсон хө гэжээ. Гэтэл нөгөөдөх нь:
- Оюутан дэмий, эртээд би нэг оюутан олж аваачаад тогоондоо хийчихсэн байсан чинь буцлахын хооронд хамаг ногоог нь идээд, шөлийг нь уучихаад зугтчихсан байсан гэжээ.
Нэг хүү сургуульд оржээ. Гэтэл багш нь шинэ 5 үг цээжил гэжээ. Хүү ээжээсээ асуутал "хуц"гэжээ. Ааваааа асуутал "тэгвэл тэгий" гэжээ. Ахаасаа асуутал "Жакичан" гэжээ. Эгчээсээ асуутал "пампэрсаа чирсэн хүүхэд" гэжээ. Найзаасаа асуутал "жорлон" гэжээ. Маргааш нь багш нь шинэ үгээ шалгуул гэжээ. Гэтэл хүү хуц гэжээ. Багш чи захирлын өрөөнд ормоор байна уу? гэхэд хүү тэгвэл тэгий гэжээ. Захирлын өрөөнд: захирал "чи өөрийгөө юу гэж бодоов" гэхэд хүү "Жаки чан" гэжээ. Чи тэгвэл намайг юу гэж бодоов гэхэд хүү пампэрсаа чирсэн хүүхэд гэхэд захирал уурлан за яахав гээд чи тэгвэл энэ сургуулийг юу гэж бодоов гэхэд хүү жорлон гэжээ.
Нэг хүүхэн бизнес эхлүүлэв.
Эхний eдeр. Эхний үйлчлүүлэгч хаалга тогшин орж ирэв. Хүүхэн сандран утсаар ярьж байгаа дүр үзүүлэв.
-Аа тийм… eнeeдeр бид маш их захиалгатай байгаа… маргааш ч амжихгүй байх… сарын дараа л таны л захиалгыг авна даа… харин тийм ээ манайх чинь маш их ачаалалтай ажилладаг юм шүү дээ…Хүүхэн утсаа тавин орж ирсэн эрд:
-Сайн байна уу та, бид маш их ачааалттай ажилладгийг сая хараа биз дээ. Танд юугаар туслах вэ? Эр:
-Танайх дуудлага eгсeн үү, би утсыг чинь холбох гэж явна.
Нэг эмэгтэй цэцэрлэгт хүрээлэн дундуур явж байтал:
-Зогс! гэхэд нь эмэгтэй зогсож гэнэ.
-Хэвт! Хэвтэж гэнэ.
-Мөлх! Мөлхөж гэнэ. Хажуу талаас нэг хүн ирж:
-Таны бие муу байна уу, Би энд нохойгоо сургууль хийлгэж байсан юм. Тэгээд таныг мөлхөөд байхаар ирлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...