МАХНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРСАН ГЭВ
- schedule 1 цаг 7 минутын өмнө
- chat_bubble 0
Улаанбаатар хотын удирдлагуудын мэдээлснээр зах худалдааны төвүүдэд худалдаалж буй махны үнэ сүүлийн өдрүүдэд килограмм тутамдаа 1500-2000 төгрөгөөр буурсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Пүрэвдагва мэдээлэхдээ “Өнөөдрийн байдлаар мах кг тутамдаа 1500-2000 төгрөгөөр хямдарсан” хэмээн онцолжээ. Тэрбээр мөн нийслэлийн хэмжээнд махны нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгч эхэлсэн гэж тайлбарласан байна. Зах худалдааны төвүүдэд үхрийн мах 35-41 мянган төгрөг, хонины мах 25-27 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа талаар мэдээлжээ. Гэсэн хэдий ч зах зээл дэх махны үнийн хөдөлгөөн тогтворгүй хэвээр байгаа бөгөөд зарим судалгаа, статистик мэдээллээр энэ оны эхний саруудаас махны үнэ өмнөх оноос мэдэгдэхүйц өссөн үзүүлэлттэй байгаа юм. Иймд махны үнэ буурсан эсэхийг зах, худалдааны төв болон борлуулалтын цэгээс хамааран ялгаатайгаар үнэлэх шаардлагатай байгааг эдийн засагчид онцолж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...