E-MONGOLIA 5.0 ХУВИЛБАРТ ШИЛЖЛЭЭ
- schedule 2025 оны 9 сарын 23
- chat_bubble 0
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай болгож буй E-Mongolia цахим систем шинэчилсэн 5.0 /тав тэг/ хувилбарт шилжлээ. Энэ шинэчлэлээ энэ сарын 20-нд олон нийтэд танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар E Mongolia систем нь 87 байгууллагын 1200 гаруй үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд үзүүлж байна. Шинэчилсэн 5.0 /тав тэг/ хувилбар нь иргэдэд илүү ойртсон чухал өөрчлөлтүүдийг оруулж өгчээ. Тодруулбал энэхүү хувилбар нь төлбөр тооцооны цогц үйлчилгээ, хиймэл оюун ухаанд суурилсан иргэнээ хөтөлдөг цэс, шинэ төрлийн үйлчилгээ зэрэг олон шинэчлэлийг хийсэн байна. Мөн Хиймэл оюунд суурилсан чатбот, Олон хэлээр лавлагаа авах боломж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоо гэх мэт илүү дэвшилтэт, илүү хүртээмжтэй шийдлүүдийг багтаажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...