ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛ ЭРХЛЭЖ БУЙ ГАДААД ИРГЭД 8,1 МЯНГА БОЛЖ, ГАДААДАД ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХЭЭР 324 ИРГЭН ЗУУЧИЛЖЭЭ
- schedule 2024 оны 5 сарын 9
- chat_bubble 0
Манай улсад 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар гадаадын 102 улсын8.1мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалинхөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 (40.9%) мянган хүнээр, өмнөх улирлаас 1.6 (24.8%) мянган хүнээр өссөнбайна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 7.0 (85.9%) мянга нь эрэгтэй, 1.1 (14.1%) мянга нь эмэгтэй байна.Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.1хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 5.9 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын, 5.6 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын, 4.4хувь нь Оросын Холбооны Улсын, 4.0 хувь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын, 3.3 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын, 3.2 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын, 2.8 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын, 14.7хувьнь бусад улсын харьяат байна. Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1.4 (17.5%) мянга н хүн , 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 81 (1.0%) хүн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...