ХААХ
УОК: ГҮНТИЙН ДАВААНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН
- schedule 2024 оны 3 сарын 27
- chat_bubble 0
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн давааны замд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсч машин зорчих боломжгүй болсон учир хөдөлгөөнийг хязгаарласан талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ.
Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас “Гүнтийн даваа” орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас авто тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Одоогоор бусад чиглэлд зам, даваа хаагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд орон нутгийн замуудад албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?