ТАВАНТОЛГОЙ ӨРТӨӨНИЙ НЭГДҮГЭЭР ЗАМААС 1052 ДУГААР ГАЛТ ТЭРЭГ НҮҮРС ТЭЭВЭРЛЭХЭЭР АНХ УДААГАА ХӨДӨЛЛӨӨ
- schedule 2024 оны 3 сарын 25
- chat_bubble 0
Таван толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын "Progress Rail A Caterpiller " компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах ажил Таван толгойн өртөөнд хийгдэж дуусчээ. SD70ACe/LW серийн зүтгүүрийг ажиллагаанд оруулахаар "Тавантолгой төмөр зам" ХХК- ийн зүтгүүрийн бригадууд болон засвар инженер, техникийн ажилчдад АНУ-ын "Progress Rail А Caterpillar" компанийн цахилгааны сургагч багш Frank Vogecs, механикийн сургагч багш Warren Bjornos нар дизель хөдөлгүүр/тоормосны систем, цахилгаан систем, жолоодлого гэсэн үндсэн сэдвийн хүрээнд 7 хоногийн танхимын сургалтыг явуулсан байна.
Ийнхүү сургалт дуусч өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 25-нд Тавантолгой өртөөний нэгдүгээр замаас 1052 дугаар галт тэрэг нүүрс тээвэрлэхээр анх удаагаа хөдөллөө. АНУ-ын "Progress Rail A Caterpiller " компанийн SD70ACe/LW загварын 4102 дугаартай , 228 голтой, 4963тн жинтэй, нэг секцийн хүчирхэг илчит тэрэг ийнхүү ОХУ-ын Тихвины вагоны үйлдвэрийн 13-6724 загварын 57 ширхэг инновационы тавцант вагонтой анхны нүүрс тээвэртээ гарлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...