ИСЛАНДАД ДАХИН ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧЭЭ
- schedule 2024 оны 2 сарын 9
- chat_bubble 0
Исланд улсад галт уул дахин дэлбэрсний улмаас лаав хот руу урсан орж ирж, халуун усны хоолойг гэмтээсэн тул онц байдал зарлалаа.
Улмаар Рейкянесын хойг дахь олон мянган хүн халуун ус, цахилгааны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай болжээ. Хэрэв лаавын урсалтыг зогсоож чадахгүй бол Сварцэнги цахилгаан станцын гол хоолой өртөх аюултай байгааг албаныхан мэдээллээ.
Энэ удаагийн дэлбэрэлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш гурав дахь нь болжээ. Дэлбэрэлтийн улмаас үүссэн утаа 40 километрийн зайд орших Рейкьявик хотод хүртэл үзэгдэж байгаа аж.
Исландын аялал жуулчлалын гол газруудын нэг болох цэнхэр цөөрмийн үйл ажиллагааг дахин хаах шаардлагатай болжээ. Өмнөх дэлбэрэлтийн улмаас лаавын урсгал ойролцоох загасчдын хотод хүрч, хэд хэдэн байшин шатсан.
Галт уул судлаач Робин Эндрюсын галт уулын идэвхжил нь арьс, нүд, хамар, хоолойг цочроодог хүхрийн давхар исэл зэрэг хорт хий ялгаруулдаг тул дэлбэрэлтийн дараах үр дагавар нь амьсгалын замын өвчлөлтэй хүмүүсийн хувьд ноцтой асуудал болж болзошгүйг анхааруулсан юм.
800 жил "тайван" байсан Исландын галт уул 2021 оноос хойш зургаа дахь удаагаа дэлбэрч байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...