ХААХ
ЧИЛИ УЛСАД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС 120 ХҮН АМИА АЛДСАН БАЙНА
- schedule 2024 оны 2 сарын 6
- chat_bubble 0
Чили улсад дэгдсэн ойн түймрийн улмаас 120 гаруй хүн амиа алдаж, олон хүн сураггүй болсон хэмээн тус улсын эрх баригчид мэдээллээ.
Валпарайсо хотын төв бүсэд ойн түймэр үргэлжилсээр байгаа тул амь үрэгдэгсэдийн тоо нэмэгдэж болзошгүйг Ерөнхийлөгч Габриэль Борич анхааруулав. Тэрбээр улс даяар онцгой байдал зарласан бөгөөд өчигдөр, өнөөдрийг түймрийн улмаас амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлэх өдөр болгосон юм.
Ням гаргийн байдлаар Чилийн төв бол зүүн хэсгийн 26 мянга га газар түймэрт өртөөд байна. Зуны улиралд Чилид ойн түймэр гарах нь элбэг ч энэ удаагийнх өнгөрсөн жилүүдийнхээс илүү хохиролтой байгааг албаныхан хэлж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?