“ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ СТАНДАРТ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- schedule 2023 оны 9 сарын 28
- chat_bubble 0
Стандартчлалын салбар үүсэж хөгжсөнийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газраас “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Сорьцын хяналтын газар, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газар, Стандарчилал, баталгаажуулалтын газар, Мэдээллийн технологи, стандартын төв судалгаа болон 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсүүд оролцлоо. Энэ үеэр олон улсын болон байгууллагын стандарт бүртгүүлэн хэрэглэх, замын цагдаа, уул уурхай, аж ахуйн нэгжид ашиглаж буй согтуурлын түвшин тогтоох багжийг шалгах, органик бүтээгдэхүүний баталгаажуулалт болон эрдэнийн чулууг тодорхойлж, гэрчилгээ олгох, алтан эдлэлийн сорьцыг төхөөрөмжөөр шалгах, автомашины цацрагийн бохирдол шалгах, сургууль, цэцэрлэг, ажлын байрны агаарт радон хийн хуримтлалын хэмжээ тодорхойлох талаар мэдээлэл өгч танилцуулав.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...