С.БАДАМХАНДЫГ ХБНГУ ДАХ МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛЖЭЭ
- schedule 2023 оны 9 сарын 22
- chat_bubble 0
Дэлхийн шинэ хөгжим, монголын ардын урлагийн хослолыг байгаль дээр аялан тоглодог, олон улсын аяллын GEO сэтгүүлээс дэлхийн соёлын шилдэг 50 аяллын нэгээр нэрлэгдсэн “Туурайн Төвөргөөн” Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын их наадмыг хамтран үүсгэн байгуулж, 24 жилийн турш дэлхийн 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлчид, аялагчдыг Монголд зочлуулж Монголын соёлын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн тул С. Бадамхандыг ХБНГУ дахь Монголын аялал жуулчлалын элчээр томиллоо.
Тэрээр Монгол орны соёл урлаг, нүүдэлчин ахуй зан заншил, аялал жуулчлалын талаар 50 гаруй эрдэм шинжилгээний хурал, олон улсын Говийн зуны академийг 24 жилийн турш Монголд болон олон улсад амжилттай зохион байгуулж Монгол орны талаар мэдээллийг өгч ирсэн юм. Тэрээр монголын соёл, урлаг, аялал жуулчлал, хүмүүнлэгийн олон арван төсөл хөтөлбөрийг ХБНГУ, Европт хэрэгжүүлсэн. Мөн 2022-23 онд ХБНГУ-ын Лайпциг, Штуттгарт, Хамбург хотноо монгол ардын уртын дуу, хөөмий, морин хуур, эрийн 3 наадмаар сэдэвчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хэвлэл мэдээллээр 6 сая хүнд хүргэн 3 үзэсгэлэнд ажилласан зэрэг түүний аялал жуулчлалын хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...