BTS ХАМТЛАГИЙН ГИШҮҮН TAEYHYUNG, BLACKPINK ХАМТЛАГИЙН JENNIE НАР ПАРИСТ БОЛЗОВ
- schedule 2023 оны 5 сарын 19
- chat_bubble 0
Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн BTS хамтлагийн гишүүн Kim Taehyung охилын алдарт Blackpink хамтлагийн гишүүн Kim Jennie нарын Парист болзож буй бичлэг шуугиан тарилаа.
Дэлхий супер одууд болзож байгаа юу гэх олон таамаглалууд гарсаар ирсэн. Тэгвэл тэдгээр таамгууд биёллээ олох шиг боллоо.
2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр “BTS хамтлагийн V, BLACKPINK Jennie нарын Жэжүд болзож байгаа зургууд алдагдсан уу?” гэх нийтлэл Солонгосын хэвлэл мэдээллийн сайтуудаар гарч эхэллээ.
Үүнээс хойш хоёр дуучны агентлагаас мэдэгдэл хийгээгүй б одоогоор дуучдын фенүүд олон янзын таамаглал дэвшүүлсээр байна.
Kim Taehyung болон Kim Jennie нарын Парист хөтлөлцөн болзож яваа бичлэг дээр Jennie-гийн менежер Alison болон BTS-ийн менежерүүд араас нь дагаж байсан нь тодорхой харагджээ. Тиймээс зарим фенүүд нь тэдний үерхлийг үнэн гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...