WECHAT PAY-Р ТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
- schedule 2023 оны 5 сарын 12
- chat_bubble 0
Худалдаа Хөгжлийн банк болон Скай Хайпермаркет ХХК хамтран Emart дэлгүүрт WeChat Pay-р төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ийнхүү Монгол улсад аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор зорчин ирж буй БНХАУ болон зүүн өмнөд Азийн иргэд Emart дэлгүүрээр үйлчлүүлэхдээ WeChatPay-р төлбөр тооцоо, гүйлгээгээ хийдэг болж байна. Мөн цаашид Emartmall.mn болон Emart аппликэйшн дээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.
WeChatPay үйлчилгээ нь:
Дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй олон улсын төлбөрийн систем
Бэлэн мөнгө, карт ашиглахгүйгээр гар утсаа ашиглан гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийнэ.
Мерчант нь ПОС машин, гар утас, ухаалаг таблет, и-коммерс, кассын программ зэрэг төхөөрөмжүүдээс хүссэнээ сонгон холболт хийлгэнэ.
ХХБ-ны Мерчант байгууллагаар хамтарч, WeChat Pay-р төлбөр хүлээн авахыг хүсвэл энд дарж мэдээлэл аваарай.
Давуу тал нь:
БНХАУ-ын жуулчид болон бизнес эрхлэгчдээс төгрөгөөр төлбөр хүлээн авах,
Бэлэн мөнгө, карт ашиглахгүйгээр гар утсаа ашиглан гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хүлээн авах,
Мерчант нь ПОС машин, гар утас, ухаалаг таблет, и-коммерс, кассын программ зэрэг төхөөрөмжүүдээс сонгон холболт хийлгэх боломжтой.
Кассын программтай холболт хийх тохиолдолд банкнаас API Spec авч хөгжүүлэгч байгууллагаар тохиргоо хийлгэнэ.
Энгийн мерчант болон И-мерчант аль аль нь авах боломжтой.
Посын цаас үнэгүй.
Шуурхай засвар үйлчилгээ.
Гүйлгээний хуулга харах систем.
Гүйлгээний хаалт - Гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 1 хоногт хийгдэнэ.
1800-1977 лавлах төвийн утсанд 24 цагаар аливаа асуудал, санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэнэ гэсэн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...