ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА
- schedule 2023 оны 5 сарын 3
- chat_bubble 0
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал удтал яригдаж, хуулийн төсөлд санал авсны эцэст өнөөдөр УИХ-д өргөн барихаар болсон байна.
Журмын дагуу өчигдөр ҮХНӨ-ийн асуудал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр орсон ба тавдугаар сарын 3-ны Засгийн газрын хурлаар төслөө танилцуулж дэмжжээ.
ҮХНӨ-ийн төслийг өргөн барьснаар журмаараа өөр хууль хэлэлцэх боломжгүй байдаг. Тэгвэл сонгуулийн тухай хуулийг өөрчилж холимог тогтолцооны заалтыг оруулах шаардлагатай байгаа учраас зургаадугаар сарын 20-нд багтаж ҮХНӨ-ийг хэлэлцэн баталж, сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог тусгаж өгөх улс төрийн даалгавар эрх баригчдад байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц журмын тухай хууль заасан
-76 гишүүний 57-аас доошгүй ирцтэй бол ҮХНӨ-ийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ.
-Төслийн гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.
-Төслийг эцэслэн баталтал УИХ-аар асуудал хэлэлцэхгүй гэсэн зарчмаар явна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...