БИД МОНГОЛД ЖИЛ ГУРВАН УДАА ИРЖ ӨВЧТӨНҮҮДЭД ЧАДЛААРАА ТУСЛАХ БОЛНО
- schedule 2023 оны 3 сарын 1
- chat_bubble 0
Бид яг одоо Энэтхэгийн Хүүхдийн гематоид хавдар судлалын мэргэжилтэн, тэргүүлэх зэргийн эмч Гаурав Харья болон Энэтхэгийн Элэг шилжүүлэн уулгах мэс засалч Нирав Гоялтай ярилцах гэж байна.
-Гаурав эмч ээ. Би таниас Монголд хийж буй ажлын айлчлал болон таны ажил хэр бүтэмжтэй байгаа талаар тодруулах гэсэн юм?
-Юуны түрүүнд биднийг хүлээж авсанд баярлалаа. Энэтхэгийн элчин сайдын хэлсэнчлэн, энэхүү айлчлалын гол зорилго нь Энэтхэг Монголын харилцааг бэхжүүлэх тэр тусмаа эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэлээ. Бид энэ удаад Монголын элэг болон ясны чөмөг шилжүүлэн суулгах багийн мэргэжлийн эмч нартай ярилцаж, Монголд эрүүл мэндийн салбар ямар байдалтай байгаа, хэрхэн хөгжиж байгаатай танилцлаа. Бид энэ удаад юуны түрүүнд яг одоо элэг болон чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх нэн шаардлагатай, санхүүгийн байдлаасаа болоод Монголдоо хийлгэж чадахгүй байгаа өвчтөнүүд Энэтхэгт хагалгаанд орох боломж байгаа талаар хэлж ярилцан таниулахыг бид зорилоо.
Ажлын бүтэмжийн хувьд, энэхүү айлчлал их гайхалтай, үр өгөөжтэй байлаа. Мөн нэг салбарын тэр дундаа Нэгдсэн I эмнэлгийн болон Эх нялхасийн хүндэт олон эмч, докторуудтай танилцаж санал бодлоо хуваалцлаа. Нэлээн ч хэдэн өвчтөнд үзлэг хийж гэр бүлийнхэнтэй нь уулзлаа. Хүмүүст яг ямар тусламж хэрэгтэй байгааг мөн тэдэнд ямар асуудал, зовиур байгааг ойлголоо. Энэ нь бидэнд асуудлыг илүү оновчтойгоор шийдвэрлэж илүү олон хүмүүст туслах боломжийг олгоно гэж бодож байна.
-Нирав эмч ээ. Энэхүү айлчлалд дүгнэлт хийн харвал, тань дээр ирж үзүүлсэн өвтөнүүд болон ер нь Монголчуудаас анзаарагдаж бүй таны тэдэнд өгсөн түгээмэл онош юу байв?
-Би элэг шилжүүлэн суулгах мэс засалч. Над дээр элэгний голдуу өвчтэй, зовиуртай хүмүүс ирсэн. Ихэнх нь элэгний B, С вирустэй. Эсвэл элэгний хорт хавдартай гэсэн оноштой байсан. Энэ өвчинтэй нэг биш нэлээд хэдэн аргаар тэмцдэг. Бид туяа эмчилгээнээс эхлүүлэн онкологийн үйлчилгээ болон элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг. Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа болон энэ эмчилгээнүүд аль хэдийн маш чанартайгаар хийгдэж байгаа гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Би 3 жилийн өмнө Монголд ирэхдээ, Хавдар Судлалын Үндэсний төвийн мэс засалч нартай хамтарч элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх хүндтэй завшаан олдсон. Хэдийгээр Монголд элэгний өвчлөлтэй сайн тэмцэж байгаа ч зарим хүмүүст арай нарийн, Монголд хараахан нэвтрээгүй эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай болсон нөхцөлд манай Энэтхэгт байрлах “Аполло” эмнэлэгт хийлгэх боломжтой.
-Гаурав эмч ээ. Та үзэгчдэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, өөрийн мэргэшсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Би цусны эмч мөн хүүхдийн эмч. Дараа нь хүүхдийн гематологи, онкологи, ясны чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцаж байсан. Тэгэхээр миний мэргэшсэн салбар энд л оршдог. Гематологи, ясны чөмөг шилжүүлэн суулгах, элэг, бөөр, зүрх, зүрх судас гээд чиглэл үл харгалзан, бүх мэргэжилтнүүд хүмүүст эрүүл амьдрахын гол үндэс бол хүн болгоны мэддгээр зөв хооллолт мөн зөв амьдралын хэв маяг гэж хэлнэ. Энгийн л эрүүл амьдралын хэвшил чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг олон эмгэгээс маш үр дүнтэйгээр сэргийлэх боломжтой. Хэрэв бид гематологийн талаар ярих юм бол даарсны улмаас янз бүрийн өвчин үүсч мөн сэдэрч болно. Мөн өвлийн улиралд удаан хугацаанд нарны элч авахгүй байх нь кальцийн дутагдалд хүргэдэг. Миний Монголд ирээд үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь кальцийн дутагдалтай гэж ажиглагдсан. Хэдийгээр энэ насанд кальцийн дутагдал энгийн үзэгдэл ч үүнээс болж яс мэр сэр янгинах зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс бүх л эмч нарын хэлдгээр тогтмол дасгал хөдөлгөөн, тогтмол амрах цаг, тэнцвэртэй хоолны дэглэм бол эрүүл амьдрах суурь юм. Мөн мэдээж ямар ч хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэх нь эрүүл мэндэд хортой бөгөөд аль болох хэрэглэхгүй хэрвээ хэрэглэвэл тунг нь тааруулах нь хамгийн чухал. Миний дурдсан эдгээр зөвлөгөө нь бидэнд эрүүл амьдрахад туслах хэдэн зүйл юм.
-Нирав эмч ээ. Та Монголд дахин хэзээ ирэх вэ? Үзэгчид тантай уулзъя гэвэл хэрхэн холбогдох вэ?
-Бид өмнө нь Монголд ирэхдээ гурван сард нэг удаа ирж байя гэж тооцсон. Гэвч цар тахлын улмаас төлөвлөгөөнд бага зэрэг өөрчлөлт орсон. Энэ айлчлал маш их үр өгөөжтэй байлаа. Маш олон эмч докторуудтай уулзлаа. Тэд бас бидэнтэй адил хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой байгаа. Бид Монголд жил гурван удаа ирж ард иргэдэд чадлаараа туслах талаар тооцон харж байна. Монголд бас бүтэн жилийн турш 24/7 цагийн хуваарьтай ажилладаг “Аполло” эмнэлгийн салбар ажиллаж байгаа. Тиймээс биднийг хүлээлгүй хэрэгтэй эмчилгээндээ цаг тухайдаа хамрагдах боломжтой. Монголын “Аполло” эмнэлгийн салбарыг доктор Жамбалмаа хариуцаж байгаа. Түүний мэргэжлийн баг Монголын бараг бүх эмнэлэгтэй, эмч нартай холбоотой байдаг нь Энэтхэгийн Дели хотод байрлах “Аполло” эмнэлгийг Монголтой холбодог маш чухал гүүр болж өгдөг. Монгол дахь “Аполло” эмнэлэг элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээ гээд нарийн үйлчилгээ бүгдийг явуулдаг. Тиймээс ганц л дуудлагаар доктор Жамбалмаатай холбогдоод эмчлүүлэх боломжтой.
-Ойлголоо, баярлалаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...