МОНГОЛ ХӨӨРӨГНИЙ ҮҮСЭЛ
- schedule 2023 оны 1 сарын 31
- chat_bubble 0
16-17 дугаар зууны үед хамрын тамхийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сүүлээр португал,испанийн далайчид худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бүс нутагт тархсан гэж судлаачид үздэг байна. Хятадууд хамрын тамхи хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж шил, шаазан гэх мэт төрөл бүрийн материалуудыг ашиглан урлаг, гоёл чимэглэл талаасаа нь хөгжүүлж дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон..Хятад улсын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужуудад Түвд болон Монгол хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Түвдэд янз бүрийн металлаар, Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ.
Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон. Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь чухал байдаг.
Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас үнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Үүнд чүнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон төрлийн чулуунууд орох бөгөөд орчин үед Монголд байдаггүй чулуугаар хөөрөг хийлгэх болсон байна.
Гартаам мана
Баячууд цагаан өнгийн хөөргөөр гоёсон хэвээр байна. Хаш хөөрөг бусад үнэт чулуунаас хатуулгаараа илүү байдаг. Мөн байгаль дээрээс тэр бүр томоор олборлох нь ховор.Хөөрөг хийх хэмжээний хувьд тун бага. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэтэй. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг.
Шүрэн хөөрөг
Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг бөгөөд шүрэн хөөргийг голдуу эмэгтэйчүүд барьдаг. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй гэж үздэг юм.
Мана хөөрөг
Мана чулууны хувьд олдоц ихтэй. Энэ чулуугаар хийсэн хөөрөг олон байдаг тул төдийлөн үнэ хүрдэггүй. Энэ утгаараа ч ийм хөөргийг жирийн иргэд илүүтэй барьдаг. Мана хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Саа өвчин тусч ам, нүүр нь муруйсан хүн гартаам хөөргөөр нүүрээ зөөлөн үрсээр эдгэсэн тохиолдол байдаг байна.
Чүнчигноров хөөрөг
Чүнчигноровыг монголчууд доржплам гэж нэрлэх нь бий. Хүний биед үүссэн элдэв яр, шархыг чүнчигноровоор үрж эдгээдэг домтой. Хуучны улсуудын хэлсэнээр мэдрэлийн цочмог өвчинөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй тохиолдол гарч байжээ. Энэ үед жинхэнэ сайн чанарын Чүнчигноров хөөргөөр эмчилдэг юм.
Сүүжин хөөрөг
Гаднас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон ангилдаг байсан юм. Энэ хөөргийг барьсан хүн хөөргөөрөө нүдээ илвэл нүдний хараа сайжирдаг.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...