ӨМНӨД СОЛОНГОС ХААЛГАН ДЭЭРЭЭ ЗУРАГТТАЙ ХӨРГӨГЧӨӨ ТАНИЛЦУУЛЖЭЭ
- schedule 2023 оны 1 сарын 2
- chat_bubble 0
Өмнөд Солонгос улсын Самсунг Электроникс “Bespoke Refrigerator Family Hub Plus” нэртэй шинэ хөргөгч зах зээлд гаргах гэж байгаагаа танилцуулжээ.
Бүтээгдэхүүн нь хаалган дээрээ 32 инчийн босоо байрлалтай, мэдрэгчтэй дэлгэцтэй болсоноороо онцлог юм. Одоогийн зах зээлд худалдаалагддаг хөргөгчүүдийн хамгийн том дэлгэц нь шинэ загвараас хоёр дахин бага хэмжээтэй байна.
Шинэ бүтээгдэхүүний дэлгэц дээр ТикТок видео үзэж, Амазоноос хүнсний бараа захиалах боломжтой. Шинэ хөргөгчийн АНУ-ын зах зээлд худалдаалагдах хувилбар нь телевизийн 190 төлбөргүй сувагтай, Өмнөд Солонгосын хувилбар нь 80 сувагтай байх гэнэ. Мөн Майкросоцтын OneDrive үүлэн платформд холбогдох, Googlr4 Photos-оос хувийн гэрэл зургуудаа үзэх боломжтой байхаар бүтээгджээ.
Шинэ хөргөгчийн үнэ, худалдаанд гарах хугацаа зэргийг Самсунг зарлаагүй байна. 2023 оны нэгдүгээр сарын 5-нд Лас-Вегаст эхлэх CES 2023(Consumer Electronics Show) электроникийн шоуны үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: Tech Insider
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...