САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ ГАЛД ШАТААГҮЙ
- schedule 2022 оны 1 сарын 6
- chat_bubble 0
"Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн гурван ч байранд өнөө өглөө гал гарсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилга өнөө өглөө /01.06/ 05 цагийн орчимд шатсан аж.
"Таван толгой түлш" ХХК-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас тодруулахад "Галыг бүрэн унтраасан. Хохирлын хэмжээг одоогоор тооцоолж, хэлэх боломжгүй байна. Үйлдвэрлэлийн шугамд гал гарсан ба галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа ба өнөөдөр 11:30 гэхэд эхний дүгнэлт гарчих байх" гэлээ.
Гал гарсан барилгууд нь зөвхөн үйлдвэрийн байр учраас дотор нь сайжруулсан шахмал түлшний нүүрс байгаагүй учир нүүрсний нөөц галд өртөөгүй байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...