Иргэдэд шинэ зуухыг суурилуулж өгнө
- schedule 2013 оны 9 сарын 17
- chat_bubble 0
Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-цэвэр агаар төсөл, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан цэвэр агаарын сантай хамтарч 45 000 бүрэн шаталттай зуухыг төвийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил есдүгээр сарын 15-наас эхэллээ. Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийн лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн шаталттай дөрвөн зуух шалгараад байгаа юм. Үүнд: Сэлэнгэ констракшн ХХК-ийн “Өлзий” зуух, Роял Өүшн ХХК-ийн “Том дөл” зуух, Элмеко ХХК-ийн “Талст” зуух, Их тэнгэрийн хүч ХХК-ийн “BEKAS-107”зуух) Өмнө нь бүрэн шаталттай зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд дараах шат дамжлагаар зуух авах боломжтой.
Үүнд:
1) Хас банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл авна.
2) Хас банкны тооцооны төв рүү очиж, нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушааж, төлбөрийн баримтыг авна.
3)Төлбөрийн баримтаа үзүүлж, гэрээ байгуулна.
Харин гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх юм. Айл өрхүүдийн хувьд хуучин зуухаа заавал тушаах бөгөөд зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлөх юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...