Шинэ нисэх буудлын гэрлийн системийг хүлээж авах шалгалтын нислэг үйлджээ
- schedule 2017 оны 12 сарын 22
- chat_bubble 0
Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасны 11/29 талд суурилуулагдсан YOU-YANG компанийн PAPI-600 загварын ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч болон аэродромын гэрлийн системүүдийг хүлээн авах шалгалтын нислэгийг Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.
Хэдхэн хоногийн өмнө шинэ нисэх буудалд шинээр суурилуулагдсан NORMARC 7000B загварын хэрэглэлээр буулт үйлдэх, /ILS/ систем, LDB-103 загварын зай хэмжих төхөөрөмж /DME/-ийн хүлээн авах шалгалтын нислэгийг Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд амжилттай гүйцэтгэсэн. Энэ тухай бид мэдээлсэн билээ.
Тус нислэгийг гүйцэтгэхэд “Геосан” ХХК-ний “Cessna 208” (JU-9993) агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны гэрэл суулт, цахилгааны хэсгийн инженер, техникчид хамтран ажиллалаа.
Уг шалгалтын нислэг хийгдсэнээр Ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч систем болон аэродромын гэрлийн системүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Хавсралт /ANNEX/ 14-ын Боть 1, Бүлэг 5-ын 5.3 заалтын гэрлийн шаардлагуудыг бүрэн хангаж агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм.
ТХНҮА-ны гэрэл суулт, цахилгааны хэсгийн инженер техникчдийн хамт
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...