ХААХ
”АЛТАН ХАЙЧ-2025” ХОНЬ НООСЛОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДАРВИ СУМЫН МАЛЧИН ТЭРГҮҮЛЛЭЭ
МУИС ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СУУРЬ ХИЧЭЭЛИЙГ ТООЦОХ ЖУРАМДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР 19 УЛСЫН 716 ИРГЭНИЙГ ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ
Г.ЗАНДАНШАТАР: ДАРГА НАРЫН ТООГ ЦӨӨЛЖ, ЦОМХОН, ЧАДВАРТАЙ, ҮР АШИГТАЙ ДАРАМТ ШАХАЛТГҮЙ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН БҮТЦИЙГ БИЙ БОЛГОНО
ТӨРИЙН ӨМЧИТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДАД ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Ачааны хөлөг онгоцууд мөргөлдсөний улмаас 13 хүн амиа алдаж, хоср хүн сураггүй болжээ
- schedule 2017 оны 12 сарын 4
- chat_bubble 0
Өмнөд Солонгосын баруун эрэгт өнөө өглөө загас агнуурын хөлөг онгоц нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 13 хүн амиа алдсан тухай тус улсын Эргийн харуулын алба мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сөүл хотоос баруун зүгт орших Йонхун арлын усанд орон нутгийн цагаар ням гарагийн буюу өнөө өглөөний 6:12 цагт хөлгийн багийн хоёр гишүүнээс гадна 20 хүн тээвэрлэж явсан 9.77 тонн жинтэй загас агнуурын хөлөг онгоц болон 336 тонн жинтэй нефть тээвэрлэгч хөлөг мөргөлдсөнөөр загас агнуурын хөлөг онгоц хөмөрсөн байна. Энэ ослын улмаас хоёр хүн сураггүй болоод байгаа аж. Ослын шалтгаан хараахан тодорхойгүй байна.
Сураггүй байгаа хоёр хүнийг дөрвөн нисдэг тэрэг, 14 завьтай аврагчид эрэн хайж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...