УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн ЗГ-ыг огцруулах албан бичгээ өргөн барилаа
- schedule 2017 оны 8 сарын 23
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишvvн энэ талаар ийнхүү ярилаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн ЗГ-ыг огцруулах албан бичгээ өргөн барилаа.
Өнөөдөр Монгол төгрөгийн худалдан авах чадвар 25 хувь болтол уналаа. Монгол улс эдийн засгийнхаа бодлогыг ОУВС-д шилжүүлж, энэ засгийн газар эдийн засгаа удирдаж чадсангүй.
Өнгөрсөн 4 жил төрийн эрх барьсан улс төрийн хүчинтэй холбоотойгоор хөгжлийн банк, чингис болон самурай бонд зэрэг олон улсаас авсан зээл тусламжтай холбоотой маш ноцтой ашиглалт, шамшигдуулалт бий болсон. Үүнийг энэ засгийн газар засаж залруулах боломжтой байсан ч энэ нэг жилийн хугацаанд үүнтэй холбоотой асуудалд нэг ч хариуцлага тооцсонгүй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн асуудал.
Одоо олон мянган хүүхэд цэцэрлэггүй гэр орондоо суух гэж байна. Сургууль 3 ээлжээр хичээллэсэн хэвээр байхад засгийн газар бодитой шийдэл гаргалгүй харин сайд нар хувийнхаа компани руу зам тавьдаг, эрчим хүч татдаг, 800 гаруй тэрбум төгрөгийг концесс нэрээр засгийн газар дотроо хуйвалдан хувааж байгаа байдалтай эвлэрч чадахгүй.
Цалин нэмэгдээгүй, тэтгэвэр нэмэгдээгүй, ард түмний гол ачаалал болсон цэцэрлэг, сургууль, эмнэлэгийн асуудал муу хэвээрээ байхад яахаараа Монгол улсаа барьцаанд тавьж авсан зээл хөрөнгийг хувийн компани руугаа зарцуулж болохгүй. Бид энэ засгийн газраас үр дүн хүлээгээд зүгээр суух эрх байхгүй.
Мөн 60 тэрбумын асуудал нь Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Энэ бүгдийг шийдэхийн тулд Монгол ардын нам дотроо дорвитой өөрчлөлт хийх ёстой. Үүнийг өөрчлөх өөр улс төрийн бодит хүчин алга. Тиймээс Монгол ардын намын гишүүд санал бодол нэгдэж гарын үсэг зурлаа. Одоогоор УИХ-ын 30 гишүүүн өнөөдрийн байдлаар гарын үсэг зурна гэдэг нь маш том хүч.
Олон гишүүд дэмжихээ илэрхийлж байна. Монголчууд өнөөдөр л энэ авлигын, гэмт хэрэгжсэн энэ тогтолцоог тас цохиж, улс орныхоо эдийн засгийг эрүүлжүүлэн Монгол төрөө цэвэрлэж авахгүй бол бид ёроолгүй эдийн засаг, улс төр, нийгмийн гүнзгий хямралт байдал руу унах болно.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...