Сүхбаатарын талбай-Тяньаньмэний талбай
- schedule 2017 оны 7 сарын 26
- chat_bubble 0
Манай редакцид Бээжингийн Үндэстэний их сургуулийн монгол хэл-утга зохиолын ангийн Өвөр Монголын таван оюутан дадлага хийхээр ирлээ. Тэд бүгд Монголд анх удаа ирж байгаа юм. Тус сургуулийн III дамжааны оюутан Ж.Шонхор ийн бичжээ.
Монгол Улсын төрийг үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын нэрээр нэрийдсэн төв талбай Улаанбаатар хотын төвд байрладаг аж. Талбайны дунд Сүхбаатар жанжины морьтой хөшөө бий. Талбайн хойд хэсэгт Засгийн газрын ордон, баруун талд Монгол Улсын Түүхийн музей, Байгалийн музей, өмнө талд нь Улаанбаатар хотын гол авто зам байна.
БНХАУ-ын Бээжин хотын төв хэсэгт Тяньаньмэний талбай байрладаг. Өмнө талд нь Хааны ордны музей, Мао тэргүүлэгчийн дурсгалын танхим, Ардын их хурлын танхим, Дундад улсын музей байрладаг.
Хоёр улсын төв талбай хооорондоо их төстэй юм.
Нэгдүгээрт: Хоёр талбай хотын төвд байрладаг. Зон олон цуглаж, хөөр хөгжөөн болдог.
Хоёрдугаарт: Хоёр талбай Улсынхаа нийслэлд байрлаж, төр засгийн танхим байрладаг.
Гуравдугаарт: Хоёр талбайд жуулчид ихээр ирдэг. Аялагч, жуулчдын заавал очих чухал газруудын нэг юм.
Дөрөвдүгээрт: Сүхбаатарын талбайд Сүхбаатарын хөшөө байдаг. Тяньаньмэний талбайд Мао тэргүүлэгчийн шарилтай дурсгалын танхим байдаг. Хоёр талбай нь барилгын онцгой шийдэлтэй, урлагийн бүтээл бөгөөд төр, засгийн ордон байрладгаараа олны анхаарлыг татсаар иржээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...