Голд хоёр хүн осолдож, нэг хүнийг хайх ажиллагаа үргэлжилж байна
- schedule 2017 оны 6 сарын 23
- chat_bubble 0
Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд иргэн У /17 настай эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2017.06.18-ны өдрийн 08:59 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 06.21-ний өдрийн байдлаар “Цайрын нуга” гэдэг газраас “Эг Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл усаар 40 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хэнтий аймгийн Батширээт сум, Онон багийн “Ононгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ иргэн М /32 настай, эрэгтэй/ “Онон” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.20-ны өдрийн 22:41 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.21-ний өдрийн 10:10 цагт анх осолдсон газраас 1 км-ийн зайд голын салаанаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Завхан аймгийн Улиастай сум, Товцог багийн “Хар үзүүр” гэдэг газар иргэн Ц /32 настай, эрэгтэй/ “Богд” голд осолдсон тухай дуудлагыг 2017.06.21-ний өдрийн 16:00 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:38 цагт анх осолдсон газрын 3 м-ийн гүнээс цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...