ХААХ
МАХНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРСАН ГЭВ
”E-BUSINESS 2.0” ПЛАТФОРМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ
“ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ ТӨСЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
ЦЭНДИЙН ЦОГТЫГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛЛОО
2030 ОН ГЭХЭД ОРОН СУУЦНЫ ҮНЭ МЕТР КВАДРАТ НЬ 10-11 САЯД ХҮРЭХ ТООЦОО ГАРСАН БАЙНА
Наранд борлосон арьсыг цайруулах энгийн арга
- schedule 2017 оны 6 сарын 8
- chat_bubble 3

Бүсгүйчүүд зуны наранд борлохоос нэлээд айдаг. Тиймээс бүсгүй та наранд борлохоос айгаад алхаж жингээ хасч чадахгүй байна уу. Тэгвэл борлохоос бүү ай. Арьсаа цайруулахыг хүсч байгаа бол доорх зөвлөгөөг дагаад хэрэглээд үзээрэй гэж танд зөвлөх байна.
Энэхүү зөвлөгөө нь маш энгийн юм.
Тодруулбал,
- Цайны халбагаар нэг нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.
- Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.
- Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайрахын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.
- Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.
- Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.
- Иссэн таргаар маск тавих зэргээр та борлосон арьсаа цайруулах, борлохоос урьдчилан сэргийлэх боломжтой шүү.
Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайна. Харин арьсаа хэт хуурайшихаас хамгаалаад өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй юм байна.
Илүү булбарай зөөлөн болгохын тулд сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...