Хүний уух шингэнийг бие организм нь өөрөө зохицуулдаг гэнэ
- schedule 2017 оны 6 сарын 7
- chat_bubble 0
Усыг их хэмжээгээр уух хэрэгтэй гэсэн зөвлөгөөнүүд байдаг. Гэтэл шинжлэх ухааны талаасаа энэхүү ойлголт нь буруу ажээ. Тодруулбал, ус ихээр уух нь сайн гэсэн зөвлөгөө нь "маш ноцтой" буруу юм хэмээн хүүхдийн эмч Аарон Кэролл “Нью-Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Мөн эмч нар өдөрт 2.5 литр ус уухыг зөвлөдөг. Хүн өдөрт уух усны ихэнх хэсгийг хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ нөхдөг. Ус бол шүүс, шар айраг, цаашилбал цай, кофе /кофе нь хэдийгээр шээс хөөх үйлчилгээтэй ч/ зэрэгт ус ордог учраас ус л бол ус юм.
Усыг их хэрэглэснээр илүү их үр дүнтэй, давуу талтай гэсэн хүний анхаарлыг татахуйц шинжлэх ухааны судалгаа одоогоор нотлогдоогүй байгаа аж. Харин ч эсрэгээрээ ус их хэрэглэснээр бөөр хэт их ачаалалд орж, хордлогонд ч орох магадлалтай байдаг байна.
Тэгвэл усыг хэзээ, ямар хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө зохицуулдаг байна. Тухайн хүний ам цангаж байна уу, цай, ус, кофе, жүүс уумаар санагдаж байгаа л бол таны биед шингэн дутагдаж байгаагийн илрэл аж. Иймд тухайн тэр үед л шингэн зүйлийг цангаагаа тайлтал уух хэрэгтэй гэнэ.
Тиймээс усыг хэмжээгүй уух биш, уумаар санагдсан үедээ л ууж, бас шингэнийг нөхөх ногоо жимсээ хэрэглэснээр шингэнээ байх ёстой хэмжээнд нь байлгах боломжтой гэнэ.
Та ус болон шингэнийг уух гэж уух биш, цангаагаа тайлах гэж хэрэглэх нь эрүүл мэндэд илүү ач тустай байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...