Жолоодох эрхийн үнэмлэх, зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг “Иргэдэд үйлчлэх төв” хэрэгжүүлнэ
- schedule 2017 оны 3 сарын 30
- chat_bubble 36
Цагдаагийн ерөнхий газрын “Иргэдэд үйлчлэх төв” /хуучнаар Лицензийн төв/ нь иргэн, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийн үйл ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй хүргэх, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Иргэдэд үйлчлэх төв нь Жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Мөн тус төв нь хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс шалгалт авч, эрхийг нь сэргээж, үнэмлэх олгох зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
Иймд Та бүхэн жолоочийн үнэмлэхтэй холбогдох мэдээллийг WWW.license.police.gov.mn/ сайт болон Иргэдэд үйлчлэх төвийн 70006996 дугаарын лавлах утсанд хандаж авна уу.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...