Налайхын уурхайн нүүрсний цооногт унасан хор иргэнийг аварчээ
- schedule 2017 оны 2 сарын 21
- chat_bubble 0
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо Их уурхайн урд байрлалтай иргэн Б уурхайд нүүрс олборлож байсан 2 иргэн цооногт унасан байна.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /2017.02.20/ 12:00 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /39 настай, эрэгтэй/, Б /38 настай, эрэгтэй/ нарыг аварч, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Өчигдөр /2017.02.20/ үүрээр 06:15 цагт Ховд аймгийн Булган сумын Баянсуудал багийн “Загийн-Улаан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ иргэн Б улсын дугаартай “Кроун” загварын 2 зорчигчтой автомашин цасанд суусан байна.
Энэ тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Б /41 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгожээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...