ХААХ
ЗЭЭЛИЙН ШАЛГУУР ХАТУУРСНААР ДЭЭД ТАЛ НЬ 1.8 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА
АЛТАНХУЯГИЙН ҮЙЛСТӨГӨЛДӨРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЛОО
МАРГААШНААС ЭХЭЛЖ ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНӨӨС УРАГШ ҮАМ ХААНА
ШУУД: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“1 ТӨГРӨГ” ДУРСГАЛЫН ЗООС ХУДАЛДААНД ГАРЛАА
“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баяр болно
- schedule 2017 оны 2 сарын 7
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд
- Үндэсний хувцастай оролцогч шалгаруулах тэмцээн
- Гэр бүлийн буухиа тэмцээн
- Цасан урлалын тэмцээн
- Мөсөн сурын сонирхогчдын тэмцээн
- Мөсөн шагайн сонирхогчдын
- Цанын сонирхогчдын тэмцээн
- Снөүбордын сонирхогчдын тэмцээн
- Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдана.
“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярт ирсэн иргэд халцун хоол цайгаар үйлчлүүлэхийн зэрэгцээ мотоциклын үзүүлбэрийг үзэж сонирхон, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой байна. Мөн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэхээр бэлджээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...