Сангийн сайд Б.Чойжилсүрэн татварын албаныханд үүрэг даалгавар өглөө
- schedule 2017 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Сангийн сайд Б.Чойжилсүрэн Татварын ерөнхий газарт өчигдөр ажиллаж Татварын албаны үйл ажиллагаатай танилцан, цаашид хийх ажлын талаар үүрэг даалгавар өглөө.
ТЕГ-ын дарга Л.Зориг татварын албаны үйл ажиллагаатай танилцуулж, ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал татварын албаны хэмжээнд 2016 онд хийсэн ажил болон цаашид хийгдэх ажлын талаар танилцуулав.
Татварын алба 2016 онд улс, орон нутгийн төсөвт нийт 2’188.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 2’393.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөөг 109.4 хувиар биелүүлсэн байна.
Улсын төсөвт нийт 1390.1 тэрбум төгрөг орлого төвлөрүүлэхээс 1’565.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 112.6 хувиар биелүүлжээ.
Орон нутгийн төсөвт 798.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс урьдчилсан байдлаар 828 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 103.7 хувиар биелүүлсэн байна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн татварын албаны үйл ажиллагаатай танилцсаны дараа тулгамдсан асуудлаа шийдвэрлэх саналаа ойрын хугацаанд боловсруулан танилцуулах, татварын багц хуулийн төслийг 2016 оны эхний улиралд багтаан боловсруулж Сангийн яаманд танилцуулах, татварын бүртгэлийг сайжруулан бааз суурийг өргөжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг татварын нэр, төрөл бүрээр тогтмол хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...