Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэллээ
- schedule 2016 оны 12 сарын 12
- chat_bubble 0
Ардчилсан нам 2016 оны арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болж 180 мянган гишүүдийн төлөөлөл болсон 1210 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр VI их хурлаа амжилттай зохион байгууллаа.
Их хурлаар нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болох шинэчлэлийн эхлэл түүхэн шийдвэрүүдийг гаргасан. Эдгээр шийдвэрүүдийн нэг болох намын даргаа орон даяар бүх гишүүүдээсээ сунгаагаар сонгох болсон. Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Намын даргын сонгуулийн үйл ажиллагаагаа эхэллээ.
Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг дүүрэг сумын 339 салбар хороог тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолыг намын даргын сонгуулийн хорооноос баталлаа. Тус хороо Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхэлж арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл бүртгэх шийдвэр гаргалаа. VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй.
Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөнгишүүд санал өгөх эрхтэй.
Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ.
АРДЧИЛСАН НАМ
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙН ХОРОО
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...