ББСБ-ын сар тутмын тайлан мэдээний ирц хангалтгүй байна
- schedule 2016 оны 11 сарын 9
- chat_bubble 0
Зээл, итгэлцэл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валют арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Банк бус санхүүгийн байгууллагууд тайлан мэдээгээ сар бүр мастерфайлаар СЗХ-нд ирүүлэх үүрэгтэй.
Өнгөрөгч аравдугаар сарын зээл олголт, эргэн төлөлт, хүүгийн судалгааны тайлан мэдээгээ 454 Банк бус санхүүгийн байгууллага ирүүлэхээс өнөөдрийн байдлаар 40, гадаад валют арилжааны мэдээгээ ирүүлвэл зохих 142 банк бус санхүүгийн байгууллага ирүүлэх ёстойгоос 47 нь, итгэлцлийн үйлчилгээний төвлөрлийн тайлан мэдээгээ 28 банк бус санхүүгийн байгууллага ирүүлэхээс 6, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тайлан мэдээгээ 12 банк бус санхүүгийн байгууллага ирүүлэхээс ердөө нэг нь ирүүлсэн байна.
Банк бус санхүүгийн байгууллагуудын тус хороонд ирүүлсэн тайлан мэдээ одоогийн байдлаар 14.8 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...